Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016-2019 онд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд 4-6 метрийн өндөртэй том оврын нарс модыг нийт 54 байршилд 7225 нарс, 1482 гацуур модыг тарьсан.
Эдгээрээс 4500 модыг өвөрмөц шийдэл бүхий ногоон лэд гэрлээр гэрэлтүүлжээ. Энэ онд Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүй тойрог хүртэл замын хойд талаараа 1278ш, урд талаар 1080ш нарс мод тарьсныг ногоон лэд гэрлээр гэрэлтүүллээ.
Энэ ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаагаар ахлуулсан “Инженерийн хангамжийн болон тохижилт, ногоон байгууламжийн ажлыг дүгнэлтээр хүлээж авах комисс” хүлээж авчээ.
Гүйцэтгэгч байгууллагаар "Новел Нетворк" ХХК шалгарсан бөгөөд цаашид ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.