2019.07.05 Өнөөдөр болсон ОНЦЛОХ таван үйл явдал

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-04 18:18 GMT+8

Эрүүл мэндийн яаманд Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн талаар мэдээлэв. Хөнгөлөлттэй эмийн жорыг цахим системд холбосноор эмч нар иргэдэд ямар эм бичиж өгөн аль эмийг түлхүү хэрэглэж байгааг нэгтгэх боломжтой болсон байна. Ингэснээр жагсаалтад байгаа эмүүдийн аль нь түлхүү болон бага хэрэглэж байгааг тогтоож, жагсаалтаас хасах болон нэмэх боломжтой болно.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин ажлаа аваад нэг сарын хугацаа өнгөрчээ. Тэрээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн, дараах мэдээллийг өгсөн юм.

Хөгжлийн банкны үйл ажиллагааг их хэмжээний үнийн дүнтэй зээл авсан, хэд хэдэн компани хойш татаж байгаа юм. Байшин үйлдвэрлэх комбинат барих төсөлдөө Эрэл компани зээл авсан ч зээлийн эргэн төлөлт удааширсан. Иймд тус компанитай хамтарсан компани байгуулахаар судалж байгаа аж.

 

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нийслэлд өнөөдөр хүчтэй усархаг аадар борох тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Иймд:

  • Голын эрэг дагуу суурьшиж буй айл өрх, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байх,
  • Үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах ёстой аж. 

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл өгөв. Хөдөлмөрийн тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орох чухал хууль атал өнгөрсөн хугацаанд мэргэжлийн салбаруудын хамтран зөвшилцсөн долоон асуудлыг байхгүй болгосон гэв. Ажлын хэсэг нийт 170 зарчмын зөрүүтэй томъёоллыг гаргасныг МҮЭХ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ингэснээр ажилтны хөдөлмөрлөх эрхийг дордуулсан гэж үзэж байгаа аж. 

Монгол улсын хоёр иргэнийг зохион байгуулалттай гэмт хэрэгт сэжиглэн Польшийн хил дээр саатуулжээ. Энэ талаар Бескидийн Хил хамгаалах албаны дарга Эльжбета Пикор радиогоор мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Краков хотод саатуулагдсан сэжигтнүүд 26 болон 28 настай бөгөөд Польш улсад оюутны визээр оршин суух зөвшөөрөлтэй байжээ.

 
GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 537 санал өгсөн байна.

Дээшээ