Та бүхэнд долдугаар сарын 7–12-ны өдрүүдэд 19:00 цагаас The Corporate Hotel & Convention Centre-д энэ зуны тэсрэлт болон тоглогдох LEGEND шоуг амилуулах хүчирхэг эрчүүдийг танилцуулж байна.
Н.Наранбаатар
Монголын драмын урлагийн ноён оргил, өнөөгийн сэхээтэн, сайн аав, сайн хань Н.Наранбаатар Монголын ард түмний хүндэлж явдаг хайртай хүү нь билээ. Түүний Монголын ард түмэндээ барьж буй энэ зуны хамгийн том бэлэг LEGEND хүлээлтээс давах нь тодорхой.
Д.Түвшинсайхан
Энэ цагийн Монголын хөгжмийн урлагийг дэлхийд таниулж буй хөгжмийн зохиолч, Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан шоуны хөгжмийн зохиолчоор ажиллаж байгаа юм. Түүний мэдрэмжээр цогцлон хүрэх хөг аялгуу, дуунуудыг та шоунаас үзэж уг уран бүтээлчийг ахин шинээр нээнэ гэдэгт итгэлтэй байна.
Б.Мөнхбаатар
Уртын дуучин МУГЖ Б. Мөнхбаатарыг уртын дуу таашаан сонсогч хэн бүхэн андахгүй. Энэ эрийнг хоолойг LEGEND-н тайзнаас сонсох тэр ахуйд ямар мэдрэмж эргэн тойрныг эзэмдэн авахыг төсөөлөх гээд үзээрэй.
А.Өлзий-Орших
2003 оноос УДБЭТ –н гоцлол бүжигчинээр ажиллаж буй туршлагатай залуу А.Өлзий-Орших LEGEND шоунд гол дүр болох Үлэмж-Нарангийн дүрийг амилуулж байгаа билээ. Номадик продакшны үүсгэн байгуулагч, захирал тэрээр уг шоугаар өөрийн авьяас чадвараа ахин нотлон дэлгэх нь ээ.
Д.Жавхаасайхан
Монгол эрийн донж маягийг илтгэх дэгжин, хээнцэр, хээгүй дуучин Д.Жавхаасайхан өөрийнхөө уран бүтээлээр хэдийн танигдсан. Түүний уран бүтээлүүдээс үндэсний язгуур урлаг болон орчин үеийн хэв маягийн хослол харагддагаараа онцлог. LEGEND шоуны нэгэн чухал хэсгийг нуруун дээрээ үүрэх түүнийг ямар дүрээр бид харах оньсого хэдхэн хоногийн дараа тайлагдах нь ээ.
С.Алтансэлэм
Хошууч С.Алтансэлэм LEGEND шоуны бүжиг дэглээч бөгөөд Монгол эр цэргийн сүр хүч, тэвчээр, хатуужил бүхнийг үзэгч олон түүний дэглэлтээр дамжуулан харах нь. Тэрээр ХЦДБЭЧ-н өнгө төрхийг тодорхойлж буй чадварлаг бүжиг дэглээч юм.
Э.Эрдэнэжаргал
Модерн болон, неоклассик, контемпорари чиглэлээр сүүлийн жилүүдэд уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгон олонд чадвараа харуулсан шинийг эрэлхийлэгч бүжигчин, бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал LEGEND шоуны бас нэгэн бүжиг дэглээчээр ажиллаж байна. Номадик балетын бүжиг дэглээч энэхүү залуугаас LEGEND шоугаар дамжуулан нэгэн шинэ салхи, шинэ үнэрийг мэдрэх биз ээ.
Б.Алтанжаргал
Олон сайхан дуугаараа ард түмэндээ үнэлэгдэн танигдсан чадварлаг дуучин Б.Алтанжаргалтай бид LEGEND шоугаар уулзах нь ээ. Түүний монгол хүрээний эрийн дүрийг илтгэх төрх маяг олонд ихэд таалагддаг. Тэгвэл LEGEND шоугаар түүнийг ямар дүрээр харахыг зөвхөн хүлээх л үлдлээ.