Хөшигийн нисэх онгоцны буудлын менежментийг албан ёсоор эхлүүллээ. Ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы зам тээврийн дэд сайд, Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан, Япон Улсаас манай улсад суугаа элчин сайд нар оролцов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улс манай гурав дахь хөрш орон бөгөөд ардчилсан нийгэмд шилжсэн шилжилтийн хүнд хэцүү он жилүүдэд Японы ард түмэн Монголд хамгийн их тусламж үзүүлж байсныг юуны өмнө онцлов.
Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор Японы шилдэг туршлагыг Монголд нэвтрүүлэх боломж бүрдэнэ, хоёр орны найрамдал, нягт хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг нь энэ буудал болно гэв. Жилд 3 сая хүртэл зорчигч, 12 мянган онгоц хүлээн авах чадалтай энэ буудлыг түшиглэн 30 мянган хүнтэй дагуул хот бий болно. Ингэснээр бүс нутгийн хөгжилд томоохон түлхэц өгнө гэж найдаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.
Далайд гарцгүй Монгол оронд шинэ нисэх буудал агаарын тээврийг хөгжүүлнэ. Ачаа тээвэр, аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлнэ.
Дараа нь Япон Улсаас манай улсад суугаа элчин сайд Масато Такаока үг хэлэв. Тэрээр далайд гарцгүй Монгол оронд шинэ нисэх буудал агаарын тээврийг хөгжүүлнэ. Ачаа тээвэр, аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлнэ. Цаашлаад Монгол Улсын хөгжлийг эрчимжүүлнэ. Япон менежментийн дагуу аюулгүй, найдвартай ажиллагаа явуулна гэсэн юм.
Шинэ нисэх буудлыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. Төслийн явцад нийт худалдан авалтын 30-аас доошгүй хувийг Японы талтай хийхээр заажээ. Японы Засгийн газрыг төлөөлөн тус улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага төслийн оролцогчоор хамтран ажиллаж байгаа юм.
- Үндсэн зээл - 28.8 тэрбум иен
- Зээлийн хүү - Жилийн 0.2 хувь
- Хугацаа - 43 сар
- Нэмэлт зээл -36.8 тэрбум иен (2017 оны гуравдугаар сард гэрээнд гарын үсэг зурсан.)
- Эдгээр зээлийн хугацаа - 40 жил
- Зээлийн хүү - Жилийн 0.1 хувь