Турк гадаад оюутнуудын тоог 50 мянгаар нэмэгдүүлнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-07-05 16:00 GMT+8

Турк улсад суралцаж буй гадаад оюутнуудын тоог нэмэгдүүлэхээр болсон тухай тус улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган лхагва гарагт мэдээллээ.

Тэрээр гадаад оюутнуудын төгсөлтийн баярын үеэр 2023 он гэхэд гадаад оюутнуудын тоог 200 мянгад хүргэхээр ажиллаж байна хэмээн ярьжээ.

Тус улсад өнөөдрийн байдлаар 182 орны 150 мянган гадаад оюутан суралцдаг аж. Туркийн засгийн газраас Палестин, Сири, Афганистан, Ирак, Сомали, Мьянмар зэрэг мөргөлдөөнтэй улс орнуудын оюутнуудад ихэнх тэтгэлгийг олгодог. Энэ нь хөтөлбөр зорилтдоо хүрч байгаагийн илрэл гэдгийг ерөнхийлөгч Эрдоган онцолжээ.

Монгол улсын хувьд Туркийн Засгийн газрын тэтгэлгээр бакалаврт 30, магистарт 33, докторт 12, нийт 75 монгол оюутан суралцаж байна. 

Эх сурвалж: Anadolu

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 485 санал өгсөн байна.

Дээшээ