Уламжлал модерныг хоршуулсан 'LEGEND' нийлмэл урлагийн тайзны шоу тоглоно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-07-06 12:00 GMT+8

Энэ жилийн баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 7-12-ны өдрүүдэд 19:00 цагаас “Corporate Hotel & Convention Centre”-ийн концертын их танхимд “LEGEND” нийлмэл урлагийн шоу хөтөлбөр тоглоно.

 

Дотоод нүүдлээ сэрээ уриатай “LEGEND” брэндийн агуулгад анх удаа дэглэгдэж буй тус шоу нь үндэсний язгуур урлагийг орчин үеийн хөгжим, бүжиг, тайз, дэлгэц, театрын урлагтай хослуулсан энтертайнмэнт шоу хэлбэрийн тайзны бүтээл юм. Ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт  Н.Наранбаатар, хөгжмийн продюсерээр морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан ажиллаж байгаа аж.

Мөн МУГЖ Б.Мөнхбаатар, Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Б.Алтанжаргал, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Т.Баянжаргал, Б.Баатархүү нарын уртын дуучид болон хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик балет” продакшны балетын бүжигчид, ХЦДБЭЧ-ийн бүжигчид, циркийн нугараач, акробатчид, тайз, гэрэл, графикийн  мэргэжилтэн гээд нийт 120 гаруй мэргэжлийн уран бүтээлчид монгол үзэгчид болон гадаадын жуулчдад үндэсний соёл урлаг, орчин үеийн шоу энтертайнмэнт хоршсон үзүүлбэр үзүүлэхээр хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

 

Facebook: fb.com/legendshowmongolia
Web: www.legends.show
Tel: 8311 0093 (Монгол хэл), 83118300 (For English)

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 485 санал өгсөн байна.

Дээшээ