ФОТО: Шинэ нисэх буудалд анхны туршилтын буултыг амжилттай хийлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-05 17:27 GMT+8

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессын гэрээгээр өнөөдөр “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д шилжүүлсэн. Энэ үеэр нисэх буудлын газардах талбайд Боинг 737-800 онгоц туршилтын буулт хийлээ.

“Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК нь концессоор Монголын талаас 49 хувийг эзэмших “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы консорциум буюу 51 хувийг эзэмших “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан компани юм. Менежмент шилжүүлэх концессын гэрээнд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Като Такаяо нар гарын үсэг зурлаа.

ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 10 САРЫН ДАРАА ЭХЭЛНЭ

Концессын гэрээний хэрэгжих хугацаа 15 жил бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор  өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх юм.

“Шинэ нисэх буудал ашиглалтад ороход гадаадын агаарын компанийн тоо хоёр дахин нэмэгдэх ба буудал дээр 720 гаруй хүн ажиллах тооцоо байна. Энд орон нутаг, олон улсын бүх нислэг явагдах ба “Чингис хаан” нисэх буудлыг сургалтын бааз, засвар үйлчилгээний төв болгон ашиглах төлөвлөгөө байна” гэж Иргэний агаарын тээврийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Б.Алтанцом мэдээллээ.

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын он цагийн дараалал:

  • 2006 онд Техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулж нэгдсэн тайлан гаргасан
  • 2008 онд төслийн зээлийн хэлэлцээр хийж гэрээ байгуулсан
  • 2009-2011 онд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын барилгын зураг төсөл боловсруулж баталгаажуулсан
  • 2012 онд төслийн барилгын ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарласан
  • 2013 онд төслийн барилгын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан
  • 2013-2017 онд төслийн бүтээн байгуулалтын ажил хийсэн
  • 2018 он чанарын баталгаажуулалтыг шалгасан
  • 2019 он Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессын гэрээгээр шилжүүлсэн

Шинэ нисэх буудлын төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд:

Япон талаас: Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага

Монгол талаас: Монгол Улсын Сангийн яам

                            Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам

                            Иргэний нисэхийн ерөнхий газар

Зөвлөх: “Азуса Сэккэй/ Ориентал Консалтантс Глобал” түншлэл

Ерөнхий гүйцэтгэгч: Япон Улсын “Мицүбиши-Чиёода” түншлэл

Ерөнхий туслан гүйцэтгэгч: БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани

Хөрөнгө оруулалт: Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн Барилга угсралтын ажлын гэрээний дүн 49.5 тэрбум иен, нэмэлт ажлууд 5.9 тэрбум иен.

Зорчигч үйлчилгээний байгууллагын хүчин чадал:

  • Жилд 3 сая зорчигч, 22000 агаарын хөлөг
  • 53726 м2 талбай
  • 6 хүзүүвч

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 332 санал өгсөн байна.

Дээшээ