"Магнай трейд"-ийн ШТС-с олон улсын стандартад нийцсэн Конвенинс дэлгүүрийн үйлчилгээг авах боломжтой боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-07-05 17:16 GMT+8

Нийслэл хотод шинэ жишиг, шинэ соёлыг нэвтрүүлэгч Монголын хамгийн анхны конвиненс сүлжээ дэлгүүр “Сircle K”, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн гол нийлүүлэгч, тэргүүлэгч импортлогч компани “Магнай Трейд” компаниуд анх удаа Монголд олон улсын жишиг бензин клонк, конвенинс дэлгүүрийн хосолсон төслийг хэрэгжүүлэх стратегийн түншлэлийн санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү стратегийн түншлэлийн санамж бичигт “Сircle K Mongolia”-гийн мастер франчайз эзэмшигч “Сиркл Чэйн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам, улс хариуцсан захирал М.Баттулга нар болон  үндэсний нефть импортлогч “Магнай Трейд” ХХК-ийн ерөнхий захирал Г.Магнай, гүйцэтгэх захирал Д.Алтан-Очир нар гарын үсэг зурав.

Уг стратегийн түншлэлийн хүрээнд жолооч нар Магнай Трейдийн ШТС-аас бензин авахдаа 24 цагийн турш нээлттэй байх Сиркл К-ийн халуун кофе, нэрийн хотдог, ундаа болон бусад хэрэгцээт ахуйн болон хүнсний бүтээгдэхүүнээ нэг доороос тав тухтай орчинд үйлчлүүлэн авах боломжтой болж байгаагаараа Монголд жижиг үйлчилгээг бий болгож буй давуу талтай юм. Тав тухтай орчин, боловсон ариун цэврийн өрөө, аюулгүй байдлыг хангах камержуулалт, чанартай бүтээгдэхүүн нэгэн дор жолооч нарын зам зуур нээгдэхээр боллоо.

Одоогоос жил гаруйхны өмнө дэлхийн 31 оронд 14,000 гаруй салбартай олон улсын томоохон конвиненс сүлжээ дэлгүүрийн нэг “Сircle K” Монголд орж ирснээр монголчууд олон улсын түвшний конвиненс дэлгүүртэй болж, 24 цагийн турш үйлчилгээ авах боломжтой салбар дэлгүүрүүд Улаанбаатар хотод нээгдэж байсан бол шатахуун түгээх станц, конвенинс дэлгүүр хосолсон загвараараа АНУ болон Канадад тэргүүлэгч Сиркл К компаний загвар Монголын хөрсөнд бууж хэрэглэгчдэдээ нэгэн шинэ соёлыг бий болгох болж байна.

Уг хамтын ажиллагааны хүрээнд ирэх дөрвөн жилийн хугацаанд “Магнай Трейд” буюу МТ-гийн 30 шатахуун түгээх станц  дээр “Circle K”  салбаруудаа нээх юм. Эхний салбарыг энэ оны есдүгээр сард нээхээр төлөвлөж буй ажээ. Ингэснээр “Circle K” автомашинаар зорчигч хэрэглэгчдэдээ илүү ойртож, цаг хугацааг нь хэмнэх боломжтой болж буй бол МТ-ийн хэрэглэгчид бензин авах зуураа нэгэн доороос хэрэгцээт бүтээгдэхүүнээ авах боломжтой болж байна. 

Үйлчилгээг улам ойртуулж, хэрэглэгчдэд таатай болгохын төлөө үндэсний компаниуд нэгдэн ажиллаж байна. 

2019 оны 07 сарын 05-ны өдөр

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 488 санал өгсөн байна.

Дээшээ