Монголбанкнаас хуримтлагдсан алдагдлаа бууруулах чиглэлээр ажилласны үр дүнд өөрийн хөрөнгө 3 их наяд төгрөгийн алдагдалтай байсныг
- 2017 онд 200 тэрбум төгрөг,
- 2018 онд 1.0 их наяд төгрөгөөр бууруулжээ.
Төв банк мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг институцийн хувьд санхүүгийн хараат бус байдлаа хадгалах нь чухал. Иймд Монголбанкнаас шат дараатай алхмыг хийж, Эрдэнэсийн санд хадгалагдаж буй түүхийн хосгүй үнэт эд зүйлс болон бусад үзмэрт анх удаа олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэсний үр дүнд Төв банкны алдагдал 1.8 их наяд төгрөг болж буурсан санхүүгийн тайланг Прайсуотер-Хаус Куперс аудитын компанийн хийсэн хөндлөнгийн аудитаар баталгаажуулав.
Өнөөгийн баримталж буй зарчим, үйл ажиллагааг цаашид хадгалан ажиллавал Монголбанк 2019 болон 2020 онд үргэлжлүүлэн ашигтай ажиллах бөгөөд цаашид Төв банкны өөрийн хөрөнгийг эерэг болгох зорилт тавьжээ.