Гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 6 жилийн дээд үзүүлэлт

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-07 10:30 GMT+8

Гадаад валютын улсын нөөц (ГВАН) тогтвортой өссөөр зургаадугаар сарын байдлаар 4.0 тэрбум ам.долларт хүрэв. Энэ нь сүүлийн 6 жилийн дээд үзүүлэлт юм.

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Монголбанкнаас худалдан авах үнэт металлын хэмжээ нэмэгдсэн. Монголбанк

  • 2016 онд 18.6 тонн,
  • 2017 онд 20 тонн,

2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.доллараар ГВАН-ийг нэмэгдүүллээ. Түүнчлэн томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулав.

Уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилсэн, экспортын гол түүхий эдийн үнэ, эрэлт тогтвортой байсан, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа, банк, санхүүгийн байгууллагууд олон улсын санхүүгийн зах зээлээс хөнгөлөлттэй эх үүсвэр татсан зэрэг нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд гол түлхэц боллоо гэж Төв банк мэдээлэв.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 257 санал өгсөн байна.

Дээшээ