Шинэ зээлийн жигнэсэн дундаж хүү 17.3 хувь болж буурчээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-06 15:30 GMT+8

Шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн тавдугаар сард 17.3 хувьд хүрч, 2017 оны найман сартай харьцуулахад 2.9 хувиар буурчээ.

“Зээлийн хүү буруулах стратеги” болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг цогц баримт бичгийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр 2018 онд батлуулсан. Монголбанкнаас үүнийг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн эрсдэлийг бууруулах, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, макро зохистой бодлого хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр олон ажил хэрэгжүүлсний үр дүнд ийнхүү шинээр олгож буй зээлийн хүү буурсан байна.   

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 271 санал өгсөн байна.

Дээшээ