Статистик мэдээлэл тархаалт дэлхийн жишигт хүрлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-06 16:15 GMT+8

Улс орнуудын статистик мэдээллээ боловсруулан түгээж буй байдал болон статистикийн онцлог чанараас хамааран ОУВС нь улс орнуудыг статистик тархаалтын өөр өөр ангилалд хамааруулдаг.

Манай Улс 2000 оноос эхлэн ОУВС-гийн “Мэдээлэл тархаах ерөнхий систем”-ийн дагуу статистик мэдээллээ гаргаж, 2017 онд “сайжруулсан-мэдээлэл тархаалтын ерөнхий систем” /e-GDDS/-д, 2019 оны дөрөвдүгээр сард “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д шилжжээ.

“Мэдээлэл тархаалтын тусгай стандарт” нь статистик мэдээллээ стандартчилагдсан тодорхойлолт, давтамж, хэлбэрийн дагуу олон нийтэд зайлшгүй зарлах шаардлагыг тавьдаг статистик мэдээлэл тархаах дэлхийн жишиг стандарт юм. Уг стандартад шилжсэнээр статистикийн чанар сайжирч, тухайн улсын статистик мэдээлэлд итгэх итгэл нэмэгдэх, ил тод байдал сайжрах, олон улс дахь улсын нэр хүндэд эерэгээр нөлөөлөх, бусад улсуудтай харьцуулсан судалгаа хийх боломжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээнд эерэг нөлөө үзүүлэх давуу талтай.

Мөн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл”, Монголбанк мөнгө, санхүүгийн болон гадаад секторын статистик мэдээллийг “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт” –ын дагуу олон нийтэд түгээх бэлтгэл ажлыг хангах зорилт тавьж ажилласан бөгөөд Монгол Улсын гадаад өр, гадаад валютын албан нөөцийн статистик мэдээллийг холбогдох стандартын дагуу 2019 оны 1 дүгээр улирлаас зарлаж эхлэв.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 263 санал өгсөн байна.

Дээшээ