ФОТО: 18 дахь удаагийн PLAYTIME наадмаас

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Фото сурвалжлагч О.Сүхбат

2019-07-06 23:26 GMT+8

Тэртээ 2002 онд анх зохион байгуулж байсан “Playtime” наадам жилээс жил өргөжин, 18 дахь удаагаа хөгжимд дуртай, хайртай залуусыг “Монгол шилтгээн” аялал жуулчлалын цогцолборт хоёр дахь өдрөө цуглуулаад байна. Баасан гарагт эхэлсэн тус наадам маргаашийг дуустал буюу гурван өдрийн турш үргэлжлэх юм.

Анхны удаа таван хамтлаг оролцож байсан гэгдэх тус наадам жил ирэх тусам хүрээгээ тэлж өдгөө залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдын уран бүтээлийг толилуулах нэгэн талбар, нэрийн хуудас болжээ.

Бидний сайн мэдэх олон хамтлаг энэхүү наадмаар танигдаж, ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Японы Mono, Envy зэрэг дэлхийд алдартай хамтлагууд Playtime наадамд ирж тоглож байсан түүхтэй.

Арван найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Playtime” наадмын хөтөлбөр, оюун санаа, үзэл баримтлал ба үнэт зүйлсийн хувьд "эрийн цээнд" хүрч, дэлхийн амьд хөгжмийн шилдгийн шилдгийг танилцуулах болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдээд байсан юм.

Тодруулбал, наадмын эхний өдөр Ла Ви Ен Роуз асар Ногоон амьдралын хэв маягийг залуусдаа уриалан Дэлхийн Ногоон эдийн засгийн холбооны (Green Economy Coalition) болон Эдийн засгийн бодлого, өөрчлөлт судалгааны төв Ногоон амьдралын хэв маягийн залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой Ногоон эдийн засгийн боловсрол, Өөрсдөө бүтээх булан, Залуусын дуу хоолой, хөгжөөнт тоглоомын булангаар дамжуулан Ногоон амьдралын хэв маягийг бүтээжээ.

Харин наадмын хоёр дахь өдөр НЗДТГ болон Нийслэлийн соёлын газартай хамтран Бүтээлч салбар ба Хотын хөгжил сэдвээр Бүтээлч сэтгэлгээ ба соёл урлагийн салбарын хотын хөгжилд оруулж буй хувь үндэсний болон олон улсын шилдэг туршлагатай танилцах, цаашид энэ чиглэлээр хамтран хөгжих гарц боломжыг Олаф ван Винден. Голландын Today’s art олон улсын медиа урлагийн наадмын захирал, Рижу Нода (Ryuji Noda) Японы Акинавагын Хөгжим ба Crank Co.Ltd болон Sakurazak театрын захирал, Ж.Батбаясгалан, НЗД-ын Ногоон хөгжил, Агаарын бохирдол хариуцсан орлогч, НИХТ, дизайнер Ариунаа Сүри нар оролцсон.

Маргааш буюу наадмын гурав дахь өдөр Нээлттэй нийгэм форумтай хамтран “Монголын Хөгжлийн Сценари” бүтээлч хэлэлцүүлэг байх нээ. Монголын ирээдүйн зураглалыг наадмын оролцогч залуучуудтай хамтран Монголын урлаг соёл, бизнесийн хөгжлийн төлөөлөгч нар хамтран бүтээх юм.

18 дахь удаагийн “Playtime” наадмын хоёр дахь өдрөөс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

'Playtime' наадмын гурав дахь өдрийн хөтөлбөр

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 471 санал өгсөн байна.

Дээшээ