Ариг банкны шинэ өргөө үүдээ нээлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-07-08 09:11 GMT+8

Монголын Арилжааны ууган банкуудын нэг болох Ариг банк нь  харилцагч нартаа үйлчилгээгээ ойртуулан, салбар нэгжийнхээ хүртээмжийг нэмэгдүүлж Чингис Хаан нисэх онгоцны буудалд “Нисэх”  харилцагчийн өргөөгөө шинээр нээж харилцагчдадаа үйлчилж эхэллээ.

Тус харилцагчийн өргөө нь  гадаад дотоод төлбөр тооцоо, харилцах хадгаламжийн данс, цахим банкны үйлчилгээ зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай үзүүлэхээс гадна, гадаад дотоодын жуулчдад зориулан валют арилжааг ханшийн таатай нөхцлөөр санал болгож, 24 цагийн турш харилцагчид үйлчилхээрээ онцлог ажээ. 

Дашрамд дурьдахад тус банк нь  Монголын Банк Санхүүгийн салбарт Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001 болон  Харилцагчийн сэтгэл ханамжийн  ISO 10002 олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэгч анхны банк бөгөөд Нийгмийн хариуцлагаараа  тэргүүлэгч, Тогтвортой санхүүжилтийн манлайлагч байгууллага билээ.  

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 486 санал өгсөн байна.

Дээшээ