NASA саран дээр GPS бий болгохоор ажиллаж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-08 10:35 GMT+8

Орчин үед хүн төрөлхтөн нэг хотоос нөгөө хотруу аюулгүй, төөрөлгүй зорчихын тулд GPS төхөөрөмжийг ашиглах болсон. Тэгвэл яг энэ хэрэглээ саран дээр цаашлаад сансарт хүртэл хэрэгжиж улмаар нэг гарагаас өөр нэгэн гарагийн хооронд GPS ашиглах боломжтой гэнэ. Одоогийн байдлаар энэхүү санааг бодит болгохоор АНУ-ын Сансар судлалын байгууллага болох NASA ажиллаж байна.

Хэрэв хүн төрөлхтөн сансарт GPS-ыг ашиглаж чадвал сансрын нисгэгч, сансрын хөлөг, хиймэл дагуул гэх зэрэг сансарт байгаа бүх зүйлсийн байршлыг хянах боломжтой болно. Ингэснээр сансар судлалын хувьд хүн төрөлхтөн нэг шат ахих үүд хаалга нээгдэх юм. Гэхдээ сарыг GPS-тэй болгоно гэдэг тийм ч хялбархан ажил биш нь ойлгомжтой. 

Хэдэн жилийн өмнө MMS даалгаврын хүрээнд NASA дээрх төсөөллийг бодит болгож байсан ч энэ удаад “NavCube” нэртэй илүү дэвшилтэт технологи бүхий төхөөрөмжийг хөгжүүлж эхэлжээ. 

Уг үйл явдлын талаар MMS системийн архитектурч Лук Винтерниц NASA-аас гаргасан албан ёсны мэдээнд "NASA дэвшилтэт технологийн GPS технологийг жилээс жилд хөгжүүлж ирсэн бөгөөд саран дээрх GPS бол бидний дараагийн хүрэх цэг" гэж ярьсан байна. Сарыг GPS-тэй болгох баг энэ жилийн эцэс гэхэд NavCube төхөөрөмжийг бүтээж дуусгаж саран дээр турших зорилготой байгаа ажээ.

Эх сурвалж: TechCrunch

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 471 санал өгсөн байна.

Дээшээ