ВИДЕО: Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол олгох ёслол

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-08 11:45 GMT+8

Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол олгох ёслол Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд эхэллээ.

Хугацаагаар эрэмбэлж харах :
12:25 2019-07-08

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс

12:20 2019-07-08

11:34 2019-07-08

11:34 2019-07-08

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нар болон бусад хүмүүст Хөдөлмөрийн баатар цол, гавьяат багш, гавьяат жүжигчин олгох ёслол Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд эхэллээ.  

Ерөнхийлөгч шагнал гардуулахын өмнө хөгжмийн зохиолч, Чингис хаан одонт хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав гуайн бүтээлүүд Монголын хилээс хальсан гэдгийг бид бүгд сайн мэдэх билээ. Түүний бүтээл дэлхийн хөгжмийн салбарт цоо шинэ үзэгдэлд тооцогддог билээ гэв.   

Мөн Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын бүтээлүүд үндэсний хэв маягийг орчин цагийн дүр төрхтэй амжилттай уялдсан, хөгжмийн салбарт шинэчлэл  авчирсан, Н.Жанцанноров бүтээлээ туурвихын сацуу нийгмээ соён гэгээрүүлэх ажилд онцгой зүтгэл гаргасныг дурдлаа. Эдгээр хөгжмийн зохиолчид ард түмний сэтгэлд хүрсэн, олон сайхан сонгодог бүтээл туурвисан юм. 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 489 санал өгсөн байна.

Дээшээ