Нийслэлийн 92-р сургуулийн сурагч Ариунбилэг нэг жилийн өмнө "Би том болохоос айж байна" хэмээн хэлсэн нь цахим орчинд цацагдаж байв.
Учир нь тэрээр сургуулийн шат өөд өдөр бүр ээжээрээ тэврүүлж сургуульдаа ордог байжээ. Б.Ариунбилэг ээжийгээ өрөвдөж шантарсан учраас ингэж хэлсэн аж.
Тэрээр сургуульд явах дуртай ч тэргэнцэртэй явах орчинг үгүйлж байсан түүний хүсэл хилийн чанадад хүрч БНСУ-ын Тээврийн сургуулийн оюутнууд мөрөөдлийг нь биелүүлжээ. Тус сургуулийн 30 оюутан зургаадугаар сарын 29-нөөс энэ сарын 5-ны хооронд 92-р сургуульд тэргэнцэртэй сурагчдад зориулсан зам тавьж, биеийн тамирын зааланд нь зураг зуран, урлагийн танхимыг нь ч тохижуулжээ.
“Найздаа тусалъя” ТББ-аас дээрх сургуульд хүсэлт тавин, хамтарч ажилласан байна. Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах 92-р сургуульд 13 тэргэнцэртэй хүүхэд сурдаг юм.