Цагдаагийн байгууллагаас өнөөдөр Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.
Баяр наадмын өдрүүдэд иргэдийн ая тухтай, аюулгүй зорчуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр өндөржүүлсэн бэлэн байдалд цагдаагийн 700 орчим албан хаагч 24 цагийн давтамжтайгаар үүрэг гүйцэтгэнэ.
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНД МОРЬ ДАГАДАГ, ТООС БОСГОДОГ АСУУДЛЫГ БАГАСГАНА
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалтын талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Баяр наадмыг зохион байгуулах хороо, хурдан морины салбар комисстой хамтраад хурдан морины уралдах зам, хурдан морь унаж байгаа хүүхдүүдийн аюулгүй байдал, цэвэр монгол морьдыг уралдуулах зэрэг хэд хэдэн асуудлыг дэс дараатай шийдсэн. Улсын баяр наадмын хамгаалалтын аюулгүй байдал хангах ажлын бэлтгэл ажил 86 хувьтай явж байгаа. Энэ жил улсын их баяр наадмын хурдан морины уралдаанд морь дагадаг, тоос босгодог асуудлыг багасгана. Бид өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн. Энэ жил мөн адил зарчмаар явна. Хурдан морины уралдааныг өндөр хариуцлагатай, зарчимтай зохион байгуулна.
Энэ жилийн уралдаанд морь дагах машины тоо найм байна. Энэ дотор хэвлэл мэдээллийн гурван машин явна. Мөн хурдан морины салбар хорооны дарга, нас насны морьдын даамал, мал эмнэлэг гэсэн машинууд явна. Хурдан морь даган аюулгүй байдал хангаж яваа уг машинуудыг Цагаан хөтөл дээрээс хойш нь буцаана. Харин зам чиглүүлж байгаа тугтай машин барианд машинтайгаа орно. Онцгой байдал, мал эмнэлэг, хүн эмнэлэг гээд бүх машинууд өртөөчилж зогсоод хуучин явдаг журмаараа явна. Морины салбар хороо хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хариуцаад явж байгаа учраас тэднийг тайван уралдуулж болно. Замаас морь орох, морь шахах зэрэг ямар нэгэн булхайтай зүйл байхгүй” гэлээ.
ДҮНЖИНГАРАВ, МИШЭЭЛ ЭКСПО ТӨВӨӨС ГУРВАН МИНУТ ТУТАМД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ РҮҮ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ
Үндэсний их баяр наадмын үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөдөлгөөний зохион байгуулалт, хамгаалалтыг долдугаар сарын 9-нөөс 14-ний өдрүүдэд хангаж ажиллана. Замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат мэдээлэл өглөө. Тэрээр Үндэсний баяр наадмын үеэр авто машинд долоон төрлийн зөвшөөрөл олгоно. Төв цэнгэлдэх орчимд 2,500 тээврийн хэрэгслийн зогсоол бэлэн болсон бол Хүй долоон худагт 7,500, нөөцөд 6,000 орчим тээврийн хэрэгслийн зогсоол бэлэн болоод байна. Нийтдээ 10 мянга гаруй тээврийн хэрэгслийн зогсоол бэлэн болоод байна.
Иргэд зөвшөөрлийн ард байгаа явах маршрутыг анхаарах хэрэгтэй. Мөн цагдаагийн алба хаагчид уулзварууд дээр ялгалт хийж байдаг. Уулзварууд дээр цагдаагийн байгууллагаас мэдээлэх чигийн урьдчилсан заалт тэмдгүүдийг байршуулсан байгаа. Уг мэдээллийн самбаруудын дагуу цагдаагийн албан хаагчийн ажилд хүндрэл учруулахгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явах боломжтой.
Улаанбаатараас Хүй долоон худаг руу Соёолон насны морьд гарах өглөө нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
Төв цэнгэлдэх орчимд маш их ачаалалтай байдаг. Зогсоолынхоо багтаамжаас хамаараад зөвшөөрөл нь олгогдсон байдаг. Тэгвэл бусад жолооч нар яах вэ. Эдгээр жолооч нар Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төвийн зогсоолд машинаа тавиад, гурван минут тутамд үнэ төлбөргүй явж байгаа нийтийн тээврийн автобусаар стадионд очих боломжтой. Удаан хугацаанд түгжирч, хугацаа алдалгүйгээр автомашинаа тавиад нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас наадамчиддаа зөвлөж байна.
Улаанбаатараас Хүй долоон худаг руу Соёолон насны морьд гарах өглөө нэг чигийн хөдөлгөөнд оруулна. Харин соёолон насны морьдын уралдаан дуусахад Хүй долоон худагаас Улаанбаатар хот руу нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
Өнгөрсөн жил баяр наадмын өдрүүдээр 423 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 390 хүн бэртэж гэмтэж, 16 хүн нас барсан. Нас барсан 16 хүний 13 нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэн, буруу тээвэрлэлт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгааны улмаас нас барсан. Тиймээс замын хөдөлгөөний дүрмээ баримталж сахилга баттай, соёлтой хөдөлгөөнд оролцохыг уриалж байна" гэв.
Энэ жил баяр наадмын үеэр Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан Авто ралли болж буйтай холбогдуулан Хүй долоо чиглэлийн зам нэлээд ачаалалтай байх шинжтэй байна. Мөн Баяр наадмын нээлт, хаалт болон соёолон морины уралдааны явцад тээврийн хэрэгслийн ачаалал эрс нэмэгддэг. Ачааллын үеэр жолооч нар урсгал сөрөх, хайс хашлага давах, явган хүний замаар явах тэмдгийн зүйл заалт зөрчих зэрэг зөрчил гаргаснаас зам тээврийн осол гардаг гэдгийг анхаарах шаардлагатай. Баяр наадмын өдрүүдийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар “Авто радио” ФМ 96,3 хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол мэдээлэх юм байна. Тиймээс иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг анхаарч, замаа зөв сонгохыг уриалж байна.