2020 онд тохиох Бүгд найрамдах Солонгос улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил, Сөүл-Улаанбаатар хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтан Сөүл хотын зүгээс “Үндэсний Их баяр наадам”-ын үеэр Гэрэлт дроны шоу, Сөүлийн гудамжинд Солонгос-Монголын хамтлаг, дуучдын тоглолт, бүжгийн флаш моб болон хүүхэд залуучуудад зориулсан соёлын олон арга хэмжээнүүдийг зохион байгуулахар болжээ.
Шоу тоглолт үнэ төлбөргүй бөгөөд үзэгчдэд Сөүл хотын бэлэг гардуулж, өндөр шагналтай уралдаан, тэмцээн зохион байгуулах юм байна.
Зохион байгуулагчид наадмаар залууст зориулсан хөтөлбөр багатай байдаг учраас энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаагаа онцолжээ. Хөтөлбөрийг танилцуулбал,
- Drone Lighting Show “Fly 2019” үзүүлбэр 2019.07.11-нд Сүхбатаарын талбайд 22:00 цагт,
- I*UB- Seoul*U Song&Dance Festival тоглолт 2019.07.13-нд Циркийн задгай талбайд 17:00 цагт болох юм.
Уг үйл явдалтай холбогдуулан Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Соёл урлаг, спорт, аялал жуулчлалын газрын дарга Ким Чон Воноор ахлуулсан 4 төлөөлөгч, Сөүл хотын брэнд хариуцсан мэргэжилтэн, захиргааны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, техникийн ажилтан, зураглаач, найруулагч зэрэг нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын алба хүрэлцэн ирж ажиллаж байгаа юм.
Тэд Сөүл хотын даргын захидал мэндчилгээг Улаанбаатар хотын удирдлагуудад хүргэх бөгөөд цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцах юм. Мөн Үндэсний Их баяр Наамдыг үзэж сонирхоно. Уг үйл ажиллагааг Сөүл хотын захиргаанаас санаачилж БНСУ-ын Orange Ocean компани болон Улаанбаатар хотын захиргаа, “Vitamin tree Gobi” компаниуд хамтран зохион байгуулж байна.