“Deutsche” банк 18 мянган ажилтнаа халах мэдэгдэл хүргүүлж эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-07-09 10:00 GMT+8

Германы “Deutsche” банк бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 18 мянган ажлын байрыг цомхотгохоор болсон тухай тус банкны гүйцэтгэх захирал Кристиан Шитье өнгөрсөн ням гарагт зарласан билээ.

Банкны яг ямар ажлын байрыг цомхотгох нь тодорхойгүй ч Лондон, Нью-Йорк, Токио хот дахь хувьцааны борлуулалт, худалдан авалттай холбоотой үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохоор болжээ. Германы хамгийн том банк болох “Deutsche” зөвхөн Британид гэхэд л 8000 орчим ажилтантай бол дэлхий даяар 91 мянга орчим ажилтантай.

“Deutsche” банкны гүйцэтгэх захирал Кристиан Шитье ажлын байрны цомхотголыг урт хугацаанд амжилттай байхын тулд хэцүү ч гэсэн зайлшгүй авах ёстой арга хэмжээний нэг гэж тодорхойлсон. Ингээд Лондон болон Нью-Йорк дахь салбарын ажилтнууддаа мэдэгдэл хүргүүлж эхэлжээ. Цомхотгол хийх шийдвэрийг зарласны дараа "Deutsche"-гийн хувьцааны үнэ 5 хувиар унасан байна.

Түүнчлэн “Deutsche” банк 2022 он гэхэд бүтцийн өөрчлөлтийн хүрээнд дэлхий даяар ажиллах хүчнийхээ тоог 74 мянга болтол буруулна гэдгээ мэдэгдсэн. Уг зохион байгуулалтын шинэчлэлийн ажилд 7.4 тэрбум евро зарцуулах аж. 

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 485 санал өгсөн байна.

Дээшээ