Британи дахь Монголчуудын баяр наадам энэ сарын 7-ны ням гарагт Лондон хотын Wimbledon Common талбайд зохион байгуулагджээ.
Британи дахь Монголчуудын “Лондон наадам-2019” хорь дах жилдээ зохиогдож, Монгол урлаг, соёл, ёс заншил, уламжлалт уралдаан тэмцээнээ сурталчлан таниулсан байна .
Наадмын ажиллагааг нээж ИБУИНХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Н.Тулга үг хэлж, Төрийн дуулал эгшиглэсний дараа Их Британи дахь “Nomadic Tunes” хамтлагийн хөгжимчин С.Нямдаваа, хөөмийч морин хуурч Н.Бат-эрдэнэ, болон Ноттингхам хотын авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолтоор наадмын нээлт эхлэв. Наадмын ажиллагааг Монгол улсын СТА М.Мөнхзоригт, Г.Чанцалдулам нар хөтлөн явуулав.
Бөхийн барилдаан: Энэ жилийн баяр наадмаар хүчит 32 бөх барилдсанаас Төв аймгийн Баян сумын харъяат, сумын заан Батчулууны Батбилэг анх удаа түрүүлэн, Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат, сумын заан Дашзэвэгийн Цэрэнбат үзүүрлэж, Төв аймгийн Заамар сумын харъаят, залуу бөх Намдагийн Давааням, Турк үндэстэн, Лондонгийн суугуул Elbiz Bison нар тус тус шөвгөрөв.
Хүүхдийн барилдаан гурав дахь жилдээ зохиогдож, энэ жилийн наадмын барилдааныг сонирхолтой болгов. Хүүхдийн барилдаанд Золбоогийн Тамир түрүүлж, Энхнасангийн Эрхэмбилэг үзүүрлэн, Г.Очир, н.Төгөлдөр нар шөвгөрсөн байна. Британи дахь сагсан бөмбөг сонирхогчдын МонБрит клубийн хамт олон хүүхдийн барилдааны бай шагналыг ивээн тэтгэж оролцлоо.
Мөн энэ үеэр Лондонгийн наадмыг олон жил засаж үнэтэй хувь нэмэр оруулсан, Лондонгийн засуул Эрдэнэсайханы Тэгшээг “Хүндэт засуул” өргөмжлөлөөр, Их спортын талбарт чөлөөт бөхөөр гаргасан амжилтыг нь үнэлж, Монгол улсын чөлөөт бөхийн найман удаагийн аварга Найдангийн Отгонжаргалыг Монголын чөлөөт бөхийн холбооны дээд шагнал “Ялалт” одонгоор тус тус шагнасан бөгөөд шагналыг ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Н.Тулга гардуулав.
Бөхийн барилдааныг БТСТА, Лондонгийн заан Ц.Батбаяр тэргүүтэй Англи дахь үндэсний бөх сонирхогчдын бүлэг амжилттай зохион байгууллаа.
Шагай харваа: М.Машбаяр тэргүүнтэй Үндэсний Шагайн Харвааны Холбооны Британи дахь салбарынхан наадмын өмнө шагайн харваан тэмцээнээ зохион байгуулж аваргаа шалгаруулсан. Уламжлал ёсоор шагайчид маань асар майхнаа засаж, наадамчин түмнээ идээ зоогоор дайлан, баяр наадмын хөөр баяр нэмэн дэлгэр сайхан наадацгаалаа. Британи дахь шагайчдын хувьд энэ жил амжилт ололтоор дүүрэн жил байлаа. Харваачдаас Ж.Гантулга, Д.Болд нар аймгийн гоц мэргэн цол хүртсэн билээ.
Хурдан хүүхдийн уралдаан: Жил бүрийн наадмаар хүүхдийн гүйлтийн уралдаан нас насны ангилалд болдог. Энэ жилийн тэмцээнийг Британи дахь “Team Mongolia Runners” гүйлтийн клуб хариуцан амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн уралдааны дүнгээс танилцуулбал:
2—3 нас:
1-р байр Мөнхзоригт Номин
2-р байр Баасандорж Очир-Эрдэнэ
3-р байр Санжаагончиг Скарлет
4-6 нас:
1-р байр Сувдын Од
2-р байр Отгондаваа
3-р байр Энхүүнээ
7-9 нас:
1-р байр Энужин Баяа
2-р байр Хүслэн
3-р байр Хонгор Золбоо
10-13 нас:
1-р байр Dayan Hodges
2-р байр Анар Эрдэнэ
3-р байр Sayan Hodges
нар тус тус хурдалж, торгон жолоо өргүүлэн, Өргөмжлөл бэлгээр урамшууллаа.
Үндэсний сайхан хувцастны тэмцээн: Жил бүр уламжлалт болгон зохиогддог Broadway Beauty Saloon-ийн нэрэмжит үндэсний сайхан хувцастны тэмцээн насанд хүрэгсэд, хүүхэд, балчир насны ангиллуудаар зохион байгуулагдаж, насанд хүрэгчдийн төрөлд Эрдэнийн Одонгэрэл, Даваахүүгийн Мөнхсайхан нар тэргүүлж, наадмын талбайг солонгоруулан алаглуулсан олон сайхан үндэсний хувцасаараа гоёсон хүн тус бүрийг Broadway Beauty Saloon хамт олон шагнав.
Наадмын азын сугалаа:
Жил бүр “Азын сугалаа”-г насанд хүрэгчид, хүүхдийн ангиллаар, сугалаа бүрийг хонжворттойгоор зохион байгуулж наадамчин олноо баясгадаг билээ. Энэ жилийн наадмын “Азын сугалаа”-г Британи дахь “Team Mongolia Runners Club” гүйгчдийн клубийн Д.Үд-наран, П.Одгэрэл, Ц.Баярмаа, Л.Дэлгэрмаа, Т.Чаминнэмэх нар амжиллтай зохион байгуулж, наадамчин олны аз хийморыг дэрвээлээ.
“Лондон Наадам-2019” наадмын мэдээ сурвалжилгыг Лондон дахь Жи-СтудиМН | G-StudioMN-ийн хөтлөгч Др М.Саранзаяа, зурагчин У.Ганзориг нар бэлтгэн хүргэжээ.