Хэрэв хатуужил тэвчээртэй хүнийг нэрлэ гэвэл таны толгойд хэний дүр зураг бууж байна вэ?
30 настай, хар арьстай, юм харж сонсож чаддаггүй ч Харвардын их сургуулийн хуулийн ангийг 2013 онд төгссөн Хабен Гирма гэх эмэгтэйн түүхээс хуваалцья. Хамгийн хачирхалтай нь тэр “хатуужил, тэвчээр” гэдэг үгэнд дургүй. Амьдралд тохиолдох сорилтуудыг даван туулахад энэ үг дарамт болдог тул түүний эцэг эх ч охинтойгоо адил байр суурьтай.
2016 онд "Forbes 30" жагсаалтад орсон Хабен Гирма үзэл бодол, амьдралынхаа тухай Сингапурт болсон НҮБ-ын эмэгтэйчүүдийн хурлын үеэр “Business insider” сайтад ярьсныг та бүхэнд хүргэж байна.
Онц дүн, тодорхойлсон захидал, хүсэл эрмэлзлээр дүүрэн эссэ нь түүнийг Харвардын хамгийн анхны хараагүй, сонсголгүй оюутан болоход нөлөөлжээ
“Миний өнөөдөр гаргасан бүх амжилтууд эргэн тойронд байдаг хүмүүстэй минь салшгүй холбоотой” хэмээн ярих Гирма хүүхэд насандаа тусгай сургуульд явдаг байжээ. Түүний эцэг эх өндөр боловсролтой хүмүүс биш. Аав нь АНУ-ын Калифорнид амьдардаг Этиоп хүн бол ээж нь Африкийн Эритрей улсаас дүрвэж ирсэн аж. Охиндоо “Хичээлээ сайн хийгээрэй” гэх ганц л зүйлийг захидаг байж.
Гирма АНУ-ын Орегон мужийн Портланд хотын “Lewis&Clark” коллежийг социологи, антропологи мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн байна. Тэрээр 2013 онд дэлхийн шилдэг их сургуулиудын нэг Харвардын хуулийн ангид элсэн оржээ. Онц дүн, тодорхойлсон захидал, хүсэл эрмэлзлээр дүүрэн эссэ нь түүнийг Харвардын хамгийн анхны хараагүй, сонсголгүй оюутан болоход нөлөөлсөн гэнэ.
Шилдэг сургуулийн хувьд Харвардад хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд багш нарын лекц болон ангид болж буй харилцан яриаг чихэвч зүүгээд микрофоноор хүлээн авангуут дуу хоолойг нь сонсголгүй хүмүүсийн хэлээр буулгадаг систем байдаг. Үүнийг ашиглан сургуулиа амжилттай төгсөж чаджээ.
ШИНЭ ЗАЛУУ ҮЕИЙНХЭН ХАЙРЦАГЛАГДСАН СЭТГЭХҮЙТЭЙ БАЙХ ЁСГҮЙ
Гирма одоо АНУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах ашгийн бус байгууллагад хуульчаар ажиллаж байна. Тэрээр цахим ном уншиж сонсох боломжтой “Scribd” вэбсайтыг хараагүй хүмүүс ч мөн адил уншдаг болгохын төлөө тэмцсэн. Үр дүнд нь хараагүй хүмүүсийн уншдаг үсгийг компьютерийн дэлгэцтэй холбох хуулийн зохицуулалтыг нэвтрүүлж чадсан байна. Энэ хугацаанд олон шагнал авсны нэг нь “Alexandrine” медаль байв. Өдгөө Гирма хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж гаргах бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх ойлголтыг нэмэгдүүлэхээр лекц тавьдаг болжээ.
Би бухимдалтай үедээ хийж байгаа зүйлээ зогсоогоод өөртөө завсарлах цаг олгодог.
Гэсэн ч тэр туулсан бүхнээ тэвчээр, хатуужил гэж боддоггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс амжилттайгаар ямар нэгэн саад бэрхшээлийг даван туулсан талаарх яриа, түүхэнд дургүй. Харин ч нийгмийн хандлага, сэтгэлгээг өөрчлөгдөх хэрэгтэй гэж боддог. Мөн өөртөө хэт ачаалал өгч, хамаг хүч тамираа барах үзлийн эсрэг байр суурьтай. Тэрээр “Маш олон хүн амжилтад хүрэхийг хүсдэг. Гэхдээ бүгд чаддаггүй. Би бухимдалтай үедээ хийж байгаа зүйлээ зогсоогоод өөртөө завсарлах цаг олгодог. Өөрт байгаа хязгаарлагдмал байдлаа хүлээн зөвшөөрдөг. Энэ нь бухимдлаа арилгахад тусалдаг” хэмээжээ. Бүх зүйлийг нэг дор хийх гэж хичээхийн оронд нэгээс хоёр зүйлийг сонгоод хамгийн сайнаараа хийх нь хамгийн зөв сонголт гэж боддог гэнэ.
Гирмагийн өөр нэг дургүй зүйл нь техник технологиос хэт хамааралтай гэж ярих залуу үеийнхэн. “Ихэнх хүмүүс технологийн хөгжил дэвшлийг залхууралд хөтлөх шалтгаан гэж хардаг. Гэхдээ Шинэ залуу үеийнхэн хайрцаглагдсан сэтгэхүйтэй байх ёсгүй" гэж ярилцлагынхаа үеэр хэлжээ.
Гирмагийн амьдрал тэр чигтээ техник технологийн хөгжил дэвшилтэй холбоотой. 2010 онд Харвардын их сургуульд орохдоо анх удаа Брайлийн үсэгтэй товчлуурт гар ашиглан хүмүүстэй харилцаж үзсэн байдаг. Мөн 2015 онд Цагаан ордонд тухайн үеийн ерөнхийлөгч Барак Обаматай технологийн дэвшлийн тусламжтайгаар ярилцах боломж олдож байсан юм. Тэрээр “Би дунд сургуульд байхдаа ямар ч найзгүй байсан. Харилцааны гол тулгуур зүйл нь харилцан яриа, нүдний харц байдаг. Хэн нэгэнтэй харилцах зам байхгүй учраас гацалтад орчихдог байсан” хэмээн бага насны амьдралаа дурсав.
СОНИУЧ БАЙДАЛ МИНИЙ АМЬДРАЛЫГ ХӨДӨЛГӨХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ.
Гирмагийн тухай өөр нэг сонирхолтой зүйл нь тэр усан дээгүүр гулгах спортоор хичээллэдэг. Эхлээд зааварлагчийн хамт гулгаж байгаад сүүлдээ аюулгүй байдлын чиглүүлэгчтэй ганцаараа гулгадаг болжээ. Усан дээгүүр гулгах нь далайд ганцаараа байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг гэнэ.
Энэ спортоос гадна тэр салса бүжиглэх, уралдааны завь унах, ууланд авирах, цанаар гулгах зэрэг бүх л үйл ажиллагаанд оролцдог идэвхтэй амьдралын хэв маягтай нэгэн. Гэхдээ тэр энэ бүхнийг хийхэд тусалсан зүйл нь хатуужил, тэвчээр биш ердөө л сонголт, шийдлийн үр дүн гэж хэлдэг.
“Би бол адал явдал эрэлхийлдэг төрлийн хүн. Сониуч байдал миний амьдралыг хөдөлгөх гол хүчин зүйл. Энэ л бүх асуудлаа даван туулж шийдэл олоход тусладаг. Бүтээлч, бодолтой, санаачилгатай бай. Шийдлийг олохын төлөө шаргуу зүтгэх хэрэгтэй. Бидэнд үргэлж зорилгодоо хүрэх зам бий” хэмээн ярилцлагаа төгсгөжээ.