Ирэх наймдугаар сард Стэнфордын их сургуулийн Ахлах сургуулийн зуны сургалтын хөтөлбөрт Монголоос анх удаагаа хүүхдүүд хамрагдахаар болсонд тус сургуулийн захирал Рик Соммар баяртай байгаагаа илэрхийлжээ.
Рик Соммар манай улсад Стэнфордын их сургуулийн дэргэдэх Ахлах сургууль болон “Гүрэн” институтийн хамтын ажиллагааны хүрээнд хүрэлцэн ирээд байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгтэй уулзсан байна.
Хөтөлбөрт хамрагдах нь хүүхдүүдэд цаашид амжилттай суралцахад том дэмжлэг болдог
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, манай улсын сургуулиуд Стэнфордтой хамтарч ажиллах болсонд өндөр сэтгэгдэлтэй байна гээд Монголын талаар товч мэдээлэл өгчээ.
Хариуд нь ноён Рик Соммар, Монголд ирсэн нь нэр төрийн хэрэг болж байна гээд богино хугацаатай ирсэндээ сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлээд хөтөлбөрт хамрагдах нь хүүхдүүдэд цаашид амжилттай суралцахад том дэмжлэг болдгийг онцлов.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг материаллагаас илүү оюуны хөрөнгө оруулалт маш чухал болсон, хүүхдүүдэд сайн боловсрол эзэмшүүлэх үйлсэд парламентын гишүүний хувьд ч, иргэний хувьд ч ажиллаж байна. Наад зах нь байгалиа хамгаалах үзэл суртлыг хүүхэд бүрт түгээж, сургаж ажиллах шаардлагатай хэмээн санал бодлоо хуваалцлаа.
Талууд энэхүү уулзалтаар боловсролын сүүлийн үеийн чиг хандлагын талаар санал солилцож, ирээдүйн элит иргэн болох хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлэх нь маш чухал, үүний төлөө чадах бүх зүйлээрээ туслах ёстой гэдэгт санал нэгтэй байлаа.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс