Керри Лам: Дахин маргаантай хуулийн төслийг хэлэлцэхгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-07-09 14:55 GMT+8

Хонконгийн засгийн газрын тэргүүн Кэрри Лам өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, гэмт хэрэгтний сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг хэлэлцэхгүй болсон талаар мэдээлэв.  

Хонконгийн засаг захиргаа олон хоног үргэлжилсэн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, маргаантай хуулийн төслийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм. Өнгөрсөн ням гараг гэхэд л 100 мянган хүн дахин жагссан. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар уг хуулийн төсөл батлагдбал Хонконгийн хууль зүйн бие даасан байдлыг устгаж, Хятадын засгийн газрын эсрэг дуугарсан хүмүүсийг бай болгон ашиглах магадлалтай юм.

Керри Лам хэвлэлийн хурлын үеэр “Энэхүү үйл явцыг сэргээж магадгүй гэсэн хардлага иргэдийн дунд байна. Гэхдээ ийм зүйл байхгүй гэдгийг дахин давтан хэлье” хэмээжээ. Өмнө нь тэрээр уг хуулийн төслийг түүний бүрэн эрхийн хугацаа дуусахад буюу 2020 онд эцэс болгон хэмээн мэдэгдэж байсан.

Хонконгийн залуучуудын хөдөлгөөний төлөөлөл Жошуа Ван засгийн газрын тэргүүнийг ард иргэдэд худлаа хэлж, үгээр наадсан хэрэгт буруутгаж хариуцлага нэхсээр байна. Тэрээр твиттер хуудсандаа “Хуулийн төсөл ирэх жилийн долоодугаар сар хүртэл хууль тогтоох байгууллагын хөтөлбөрт тусгагдсан хэвээр байгаа. Энэ бол гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон ард иргэдээ хуурч байгаагийн илрэл” хэмээн бичжээ.

Энэ удаагийн жагсаал нь Хонконг 1997 онд Их Британиас Хятадын эзэмшилд очсоноос хойшхи хамгийн том, олон хүнийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн болсон юм. Хонконг 1997 онд Хятадын нэг хэсэг болсон бөгөөд энэ цагаас хойш “нэг улс, хоёр систем” гэсэн зарчмын дор явж байна.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 263 санал өгсөн байна.

Дээшээ