Истанбулын прокурорын газраас ФЕТО бүлэглэлтэй холбоотой хэргээр 176 цэргийн албан хаагчийг баривчлах шийдвэрийг өнөөдөр гаргалаа.
2016 оны долдугаар сард Турк улсад ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг түлхэн унагаах зорилготой төрийн эргэлт хийх оролдлого гарч байсан. Туркийн засгийн газар эх орноосоо цөлөгдөж, АНУ-д амьдардаг Фетхуллах Гюленийг тус үйл ажиллагааг зохион байгуулсан хэмээн буруутгадаг. Дээрх 176 цэргийн албан хаагчийг Фетхуллах Гюлентэй холбоотой, төрийн эргэлт хийх оролдоход гар бие оролцсон хэмээн буруутгажээ.
Сэжигтнүүдийн дунд газрын болон тэнгисийн цэргийн нэг хурандаа, хоёр ахлах дэслэгч, таван хошууч, долоон ахлагч, 100 дэслэгч байгаа аж. Туркэд дээрх сэжигтнүүдийг баривчлах ажиллагаа одоо явагдаж байна.
2016 оноос хойш Эрдоган цэргийнхэн болон засгийн газраас эхлээд мянга мянган хүмүүсийг ийм байдлаар баривчилж, зарим тохиолдолд гадаадаас хулгайлж албадан авчрах тохиолдлууд гарч байгаа юм. Сүүлийн гурван жилийн дотор нийт 77 мянган хүнийг баривчилж, 150 мянган иргэнийг ажлаас нь албадан гаргажээ. Туркийн барууны холбоотон улсууд болон хүний эрхийн зүтгэлтнүүд иргэдийг ингэж бөөнөөр нь баривчлах үйл ажиллагааг хүчтэй шүүмжилдэг аж.
Эх сурвалж: Reuters