ФОТО: Сонирхолтой түүх өгүүлэх шилмэл 30 зураг

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-15 10:00 GMT+8

Зураг бидэнд амьдралын сайхан мөч, чухал хормуудыг дурсан санахад тусалдаг. Загвар, технологи, хүрээлэн буй орчин цаг хугацааны эрхээр өөрчлөгдөн, шинэчлэгдэж гудмаар алхахад өнгөрснийг санагдуулах юмс үлдэхгүй болоход түүхэн зургууд л улирсан бүхнийг хадгалж үлдэнэ.

Та бүхэнд  @historyinmoment твиттер хуудсанд тавьсан өнгөрсний тухай өгүүлэх зураг, ишлэлүүлээд хүргэж байна.

16. Марк Твен 1894 онд Никола Теслагийн лабораторид

Уг зурагт Твен Теслагийн туршилтын чийдэнг барьж байгаа бөгөөд цахилгаан энерги нь Теслагийн ороомгоос ялгарч буй юм. Тэд бол нэг үеийн агуу зохион бүтээгчид билээ.

17. Бүхий л технологи биднийг нийгмийн эсрэг болгож байна

1940-1980 он бол сонин, хэвлэлийн эзэмшигч, сэтгүүлчдийн алтан үе юм. Гэхдээ энэ үед эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь бага байв.

18. Уильям Харли ба Артур Дэвидсон. 1914 он.

Дэлхийд алдартай мотоцикл бүтээж, мөрөөдлөө биелүүлсэн Милуокигийн хөвгүүд. Тэд "Harley Davidson" компанийг үүсгэн байгуулснаас хойш өдгөө 116 жил өнгөрчээ.

19. Лея гүнж далайн эрэг дээр өдрийг аавтайгаа өнгөрөөсөн нь. 1983 он.

Алдарт "Оддын дайн" киноны Лея гүнж аав "Darth Vader"-тайгаа тэврэлдэн зогсох нь хөгжилтэй биш гэж үү. 

20. Марти, Док ба Эйнштейн. 1989 он.

Тухайн үед "Ирээдүй рүү буцсан нь" киног үзсэн хүн бүр цаг хугацаагаар аялахыг хүсэж байсан юм. 

21. Фредди Меркури. 1958 он.

22. “The Beatles” “Аббей зам”-аар хөндлөн гарахаар бэлдэж байна. 1969 он.

Энэ зургийг Йоко Оно, Жон Леннон нарын найз Иэн Макмиллан даржээ. Тэрээр тус зургийг “Hasselblad” загварын 50 мм-ийн өргөн өнцгийн линзтэй камераар замын голд зогсож байгаад авсан юм.

23. Эми Уайнхаус. 2011 он. Сербийн Белградад хийсэн түүний сүүлийн тоглолт.

24. Альберт Эйнштейний Харьцангуйн онолын лекцээ уншиж буй бодит зураг. 1922 он.

25. Дэлхийн хамгийн баян хүн Жефф Безос ажлын оффисдоо сууж байгаа нь. 1999 он.

26. NASA “PowerPoint”-оос өмнө. 1960-д он.

PowerPoint програмыг 1987 оны дөрөвдүгээр сарын 20-нд "Microsoft" компани нийтэд дэлгэсэн.

27. Уайл Э. Койотын мэдэгдэж буй хамгийн эртний зургууд ба Чак Жонсын “Road Runner”. 1945 он.

Энэ бол 90-ээд оны хүүхдүүдийн үзэж өссөн хүүхэлтэйн кино билээ.

28. Элайа Вуд, Скарлетт Йоханссон нар 90-ээд онд.

Алдарт "Бөгжний эзэн" киноны гол дүр Фродогийн дүрийг бүтээсэн Элайа Вуд болон олон гайхалтай кино, тэр дундаа бидний сайн мэдэх "Өшөө авагчид" киноны "Хар бэлэвсэн эхнэр" хочит Наташа Романофын дүрийг бүтээсэн Скарлетт Йоханссон нар хүүхэд байхдаа.

29. 1959 оны “Bowden Spacelander”. Бүтээгдэж байсан хамгийн догь дугуйнуудын нэг.

30. Жон Ф.Кеннеди болон Жеки нар хуримын өдрөө. 1953 он.

Эх сурвалж: boredpanda.com

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 460 санал өгсөн байна.

Дээшээ