Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Пуэрто-Рикод нэг настай охин усан онгоцны 11 давхрын цонхноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Охины гэр бүлийнхэн “Royal Caribbean” усан онгоцны аяллын компанийг аюулгүй байдлыг хангаагүй гэж үзээд уг хэрэгт буруутгасан байна.
Охины гэр бүлийн хуульчийн мэдээлснээр цонхон дээр анхааруулсан тэмдэг тавих ёстой байж. Нэг настай Клое Виегандийн өвөө түүнийг усан онгоцны хүүхдийн тоглоомын талбайд тавьсны дараа ийм хэрэг гарсан юм. Учир нь шилэн хамгаалалт байгаа гэж бодсон гэнэ.
Компанийн зүгээс ийм хэрэг гарсанд харамсаж буйгаа илэрхийлсэн ч охины гэр бүлийг хүндэтгээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Өчигдөр охины гэр бүлийн өмгөөлөгч олон нийтэд мэдээлэл өгчээ. Уг мэдэгдэлд “Клое өвөөтэйгөө усаар хүрээлэгдсэн тоглоомын хэсэгт байсан. Тэр хаалттай, аюулгүй байх ёстой байсан цонхноос унаж амиа алдсан. Клое шилийг цохих гэж оролдсон ч яг үнэндээ шил байгаагүй. Түүний өвөө ч гэсэн бусад хэсэгтэй адил шилэн хамгаалалт байгаа гэж бодсон” гэжээ.
Түүнчлэн “Хүүхдэд зориулсан тоглоомын талбайн цонх яагаад нээлттэй байгаа юм? Яагаад ямар ч анхааруулсан, тэмдэг байхгүй байгаа юм?” гэдэг асуултын хариуг охины гэр бүлийнхэнд өгөх хэрэгтэй гэдгийг мэдэгдэв.
“Royal Caribbean” компанийн хувьд Клоегийн гэр бүлийнхэнд шаардлагатай зүйлсээр тусламж үзүүлж байгаа аж. Орон нутгийн эрх баригчид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: BBC