Украины ерөнхийлөгч Владимир Зеленский наймдугаар сарын 24-нд болох тусгаар тогтнолын баярын жагсаалыг цуцалсан гэдгээ мэдэгдлээ. Учир нь парад зохион байгуулахад ихээхэн хэмжээний хөрөнгө шаардлагатай гэнэ. Үүний оронд 11.6 сая ам.долларыг цэргийн албан хаагчдад урамшуулал маягаар олгохоор шийджээ.
Владимир Зеленский “Би шинэ санаагаа хуваалцмаар байна. Украинд наймдугаар сарын 24-нд тусгаар тогтнолын баярын өдрийг тохиолдуулан өртөг өндөртэй баярын жагсаал зохион байгуулдаг. Энэ жил уг арга хэмжээний хөрөнгийг шинэ цэрэг, цэргийн сургуулийн сонсогч, цагдаагийн түрүүч, офицер гээд л бүх төрлийн цэргийн албан хаагчдад урамшуулал маягаар олгоно. 11.6 сая ам.долларыг олгохоор шийдвэрлэсэн” хэмээн мэдээлжээ.
Тэрээр Киевд наймдугаар сарын 24-нд түүхэнд нэрээ үлдээсэн баатруудыг хүндэтгээд тусгаар тогтнолын баяраа тэмдэглэх ч гэсэн зохион байгуулах хэлбэр бүхэлдээ өөр байх болно гэдгийг онцоллоо.
Украинчууд өнгөрсөн жил тусгаар тогтнолын баярын үеэр сүүлийн хэдэн жилд байгаагүй хамгийн том цэргийн парадыг зохион байгуулсан. Уг арга хэмжээнд 4,500 цэргийн албан хаагч, 250 гаруй машин техникийг оролцуулж байжээ. Украины батлан хамгаалахын сайд жагсаалын үнэ өртгийг тодорхой хэлээгүй. “Ruslan Bortnik” дүн шинжилгээ судалгааны институтийн тооцоолсноор тус улс 2011 онд уг үйл ажиллагааг байгуулахад 40 сая ам.доллар зарцуулж байжээ.
Эх сурвалж: Tass.com