Монголын говьд старт апууд 120 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН төлөө өрсөлдөнө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-07-10 12:57 GMT+8

“Irbis Ventures” (хуучнаар M Lab) компани нь Монгол болон Азийн гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан дижитал дэд бүтэц, экосистем үүсгэн хөгжүүлэх зорилготойгоор Сингапур улсад 2018 онд байгуулагдаж байсан.

Энэ удаа бид стартапуудыг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, тэдгээрт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Snow Leopard Tech Challenge 2019” уралдааныг зарлаж байна. Уг уралдаанд оролцсоноор оролцогч стартапууд өөрсдийн бизнесийг туршлагатай гарааны бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авах, олон улсаас хөрөнгө босгох, улмаар олон улсад өөрсдийн бизнесийг гаргах боломж нээгдэх юм.

Бүртгэлийг зөвхөн цахимаар буюу http://platform.irbis.sg хаягаар 2019.08.01-ний өдрийн 23:59 цаг хүртэл хүлээн авна. Тэмцээнд бүртгүүлэхэд үнэ төлбөргүй бөгөөд стартап тань ямар ч үе шатандаа байж болно. Тухайн бизнес санаа шинэлэг, үр ашигтай, тодорхой асуудлыг технологиор оновчтой шийдвэрлэж чадахуйц байх гэсэн ерөнхий шаардлага бий. 

“Snow Leopard Tech Challenge 2019”-д шалгарсан стартапд зөвхөн нэг удаа хөрөнгө оруулаад зогсохгүй, цаашдаа нягт хамтран ажиллаж, өөрсдийн сүлжээнд байгаа олон улсад үнэлэгддэг мэнтор, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар эдийн засгийн ашиг, нийгмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад олон улсын зах зээлд нэвтрүүлэх тал дээр туслах болно.

“SLTC 2019” тэмцээний шилдэг 5 стартапаар сонгогдсон стартапуудад:

  • Шилдэг 5 стартап тус бүрт 20,000 ам.долларын хөрөнгө оруулалт;
  • Тэргүүн байранд шалгарсан нэг стартап нэмэлт 20,000 ам.долларын шагнал;
  • Өмнөговь аймгийн Гурван Тэмээт Лодж (Three Camel Lodge)-д зохион байгуулагдах тэмцээний финалд шалгарч Азийн шилдэг хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулалтын корпорациудын өмнө өрсөлдөх томоохон боломж;
  • Манай компанийн сүлжээн дэх хөрөнгө оруулагчдаас нэмэлт хөрөнгө оруулалт авах боломж;
  • Irbis Ventures компанийн стартап хурдасгуур хөтөлбөр болох “Irbis Oasis”-д оролцож, мэдлэг туршлага хуримтлуулах;
  • 2019 онд Малайз, Сингапур улсад зохион байгуулахаар төлөвлөж буй Mongolian Startup Showcase арга хэмжээнд уригдана. Бид энэхүү арга хэмжээг “Mongolian Angel Investor Network” болон СТАРТ Pte. Ltd.  компанитай хамтран зохион байгуулж байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ нийтлэлээс аваарай.

Тэмцээний шалгаруулалтын хуваарь:

Бүртгэл хүлээн авах: 2019.07.01 – 2019.08.01

Үнэлгээ болон анхан шатны сонгон шалгаруулалт: 2019.08.05 – 2019.08.09

Шилдэг 5 оролцогчийг зарлах: 2019.08.16

“SLTC2019” тэмцээний Финал: 2019.09.13 – 2019.09.15

Энэхүү тэмцээн болон манай байгууллагатай холбоотой мэдээллийг www.irbis.sg сайтаас болон энэ Фэйсбүүк хуудсаар авах боломжтой.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 466 санал өгсөн байна.

Дээшээ