Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Ван Чишань-ийн Монгол Улсад хийж буй айлчлал эхэллээ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүмүүс БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань-ийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав.
Айлчлал долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд болно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Тэрээр өнөөдөр 15.00 цагаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзана. БНХАУ-ын дэд дарга Ван Чишань энэ жилийн баяр наадмын хүндэт зочин болж байна.