ICOKE-ийн азтай хэрэглэгч RENAULT SANDERO STEPWAY автомашины эзнээр тодорлоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-07-10 16:01 GMT+8

М-Си-Эс Кока-Кола компани нь харилцагч хэрэглэгчид рүүгээ чиглэсэн олон урамшуулалт хөтөлбөр хэрэгжүүлэн хэрэглэгчдээ урамшуулдаг билээ. Тэдгээрийн нэг бол үнэнч хэрэглэгчиддээ зориулсан “iCoke” урамшуулалт хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт оролцоход тун хялбар бөгөөд М-Си-Эс Кока-Кола компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд ердөө бөглөөн доторх кодыг iCoke.mn эсвэл iCoke Mongolia аппликэйшнийг ашиглан оруулахад л хангалттай. 

Амны цангаагаа тайлахаас гадна давхар бэлэг авах боломжтой.

Энэ удаад“Гайхамшигтай зун гайхамшигтай бэлэг” урамшуулалт хөтөлбөрийг 6 сарын 24-нөөс 7 сарын 9-ныг дуустал 14 хоногийн хугацаанд зарлаж, супер ялагчаа тодрууллаа. 1 азтай хэрэглэгч супер бэлэг болох "Renault SANDERO Stepway" автомашин, 10 азтай хэрэглэгч залуусын дунд трэнд болж буй цахилгаан скүүтерийн эзэн болсон байна[U1] . 2019.07.08-ны өдөр М-Си-Эс Кока-Кола компанийн хамт олон хөтөлбөрийн ялагчдад бэлгийг гардуулан хүлээлгэж өглөө.

Азтан хэрэглэгчийн сэтгэгдэл:

Цахилгаан скүүтэрийн эзэн С. Хүрэлбаатарын сэтгэгдэл: "iCoke Гайхамшигтай зун Гайхамшигтай бэлэг” урамшуулалт хөтөлбөрөөс цахилгаан скүүтерийн эзэн болсондоо маш их баяртай байна. 20 жилийн өмнө халуун сав хожиж үзсэн. Тэрнээс өөрөөр азтан болж үзээгүй"

Автомашины эзэн Дугаржав овогтой Орхонтуяагийн сэтгэгдэл: 2019 оны өвөл iCoke хөтөлбөрийн хэрэглэгч болсон. М-Си-Эс Кока-Кола компанийн ундааг хэрэглээд оноогоороо бэлэг авахаар цуглуулж байтал том хүү маань тус хөтөлбөрөөс цахилгаан скүүтэр авъя гээд тэгээд хөтөлбөрт оролцох 5 эрх авсан байсан. "iCoke Гайхамшигтай зун Гайхамшигтай бэлэг урамшуулалт хөтөлбөрийн СУПЕР ялагч болж авто машинтай болсондоо үнэхээр их баяртай байна. М-Си-Эс Кока-Кола компаниас залгаж автомашины эзэн болсон тухай хэлэхэд эхлээд итгээгүй. Аз гэж байдаг юм байна." М-Си-Эс Кока-Кола компанийн хамт олонд баярлалаа.

Хэрвээ та iCoke-ын хэрэглэгч болж амжаагүй бол яг одоо iCoke.mn, iCoke Mongolia апп-д бүртгүүлээрэй.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 469 санал өгсөн байна.

Дээшээ