ХҮЙ ДОЛООН ХУДАГ: 10 сумаар 10 шаар хагалаад галууны дэгдээхэй хожно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-11 08:10 GMT+8

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам өчигдөр Хүй долоон худагт эхэлсэн.

Хүй долоон худагт хурдан морьдын уралдаан үзэхийн хажуугаар уралдааны хооронд сонин содон зүйлсийг хийх боломжтой.

Тухайлбал, 2000 мянган төгрөг төлөөд хоёр минутын турш турникнээс уналгүй зүүгдэж чадвал Чингис хааны дүрс бүхий бэлэг дурсгалын зүйл авах, 2500 төгрөг төлөөд арван сумаар алдалгүй арван шаар хагалж чадвал муурны зулзага, галууны дэгдээхэй, бүжингээс сонголт хийж авах зэрэг сонин содон "үйлчилгээ"-г үзүүлж байна. 

Мөн морь унахад 3000 төгрөг байх бөгөөд зарим морь унуулж буй хүмүүс морины зураг авахад мөн л 3000 төгрөг төлнө хэмээж байв. 

Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэгт зөвшөөрөл олгосон бөгөөд энэ мэт сонин зүйлсийг иргэд ажиллуулж байна. Ингээд Хүй долоон худагийн эргэн тойрноос бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 468 санал өгсөн байна.

Дээшээ