ПИЦЦА ХАТ-д ажилладаг 3 оюутан сургалтын төлбөрөөр шагнууллаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-07-16 09:00 GMT+8

Дэлхийн брэнд Пицца Хат нь Монголд нээгдсэний 5 жилийн ойгоо тохиолдуулан, нийгмийн сайн сайхны төлөө "САЙН ҮЙЛСИЙН ОНЦЛОХ 5 АЖИЛ"-г зохион байгуулж байгаа билээ.

Эдгээр ажлын нэгээр Пицца Хат-д ажилладаг 100 гаруй оюутнуудынхаа дунд эссэ бичлэгийн уралдаан зарлаж, шалгарсан оюутны сургалтын төлбөрийг 100% төлөхөөр болсон юм.

Оюутнууд маань уралдаанд амжилттай оролцож, Шилдэг эссэ бичсэн оюутнаар Пицца Хат Галлериа салбарт ажилладаг зөөгч О. Бат-Эрдэнэ шалгарч, 4,000,000₮-ийн сургалтын төлбөрийн эзэн боллоо.

Түүнээс гадна Пицца Хат брэндийн удирдлагын зүгээс Пицца Хат Их дэлгүүр салбарын ажилтан О.Батсугар, Галлериа салбарын ажилтан Р.Алтантуяа нарын бичсэн эссэг онцолж, нэмэлтээр тус бүрийг 500,000₮-өөр урамшууллаа. 

Боловсрол бол хөгжил дэвшил, шинэчлэлтийг авчирдаг гол түлхүүр юм. Тиймдээ ч дэлхий нийтээр эрх тэгш, чанартай боловсролыг тогтвортой хөгжлийн зорилгын нэгээр тавин, хэрэгжүүлж буй их ажилд Пицца Хат өөрийн хувь нэмрийг оруулахаар зорин ажиллаж байна.

Пицца Хат брэндийн зүгээс эрч хүчтэй, цоглог ажилтан, оюутан залуустаа бүгдэд нь баяр хүргэж, цаашдын амьдралд нь амжилт бүтээл, аз жаргал хүсэж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 248 санал өгсөн байна.

Дээшээ