Нисэх онгоц анх удаа бие даан газардав

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-10 17:30 GMT+8

Хэдийгээр нисэх онгоцнууд автоматаар буулт хийдэг ч эдгээр нь 100 хувь бие даасан газардалт биш буюу нисэх буудлын радио дохионы тусламжтайгаар газарддаг. Тэгвэл München-ий технологийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид нисэх онгоцыг бодит амьдрал дээр өөрөөр нь бие даасан буулт хийлгэх шинэ системийг бий болгосон байна. Ийм систем бий болгохын тулд ухаалаг камер болон GPS-ыг хослуулжээ.

Уг технологи нь GPS, хэт улаан туяаны камер зэрэг төхөөрөмжүүдийг ашигладаг ба энэ нь орчин тойрны харагдацыг сайжруулж, манан эсвэл борооны улмаас үзэгдэх орчин бага байсан ч үндсэн байрлалаа хадгалж газардахад тусалдаг аж.

Энэхүү төсөл хэрэгжээд удаагүй байгаа ч салбарынхны анхаарлыг ихэд татаж байгаа юм. 

Дээрх дүрс бичлэгээс 5-р сард хийсэн туршилтыг харж болно.

Эх сурвалж: Engadget

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 466 санал өгсөн байна.

Дээшээ