АНУ-ын нэгэн профессор Хятад руу нууц чип зарсан хэргээр 219 жил хоригдоно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-10 17:59 GMT+8

Лос Анжелесийн Калифорнийн их сургуулийн профессор И Ши Ших Хятад улсруу цэргийн пуужингийн чип илгээсэн хэргээр 219 жил буюу бүх насаараа хоригдох ял сонслоо. Тэрээр цахилгаан инженер болон туслах профессорын үүргээр Калифорнийн их сургуульд ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн сарын сүүлээр АНУ-ын шүүх түүнийг хууль бус экспорт болон олон удаагийн залилангийн хэрэгт холбоотой байсныг олж илрүүлсэн аж. 

Тэрээр өөрийнхөө Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг байсан нэгэн Хятад компани руу тус чипийг борлуулж байсан ба АНУ-ын банкны дансаар дамжуулан Хятад дахь компаниасаа санхүүждэг байсан аж. Түүний хууль бусаар борлуулсан чип нь пуужингийн удирдлагын систем, сөнөөгч онгоц, тийрэлтэт хөдөлгүүр, радар зэрэг цэргийн хэрэгсэлд ашиглагддаг чип байжээ.

Ийм төрлийн хууль бус үйлдлүүд АНУ, Хятад хоёрын хоорондын худалдааны гол маргааныг үүсгэх нөхцөл нь болж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын засгийн газар Хятадын томоохон компаниудыг улсаас нь технологи хулгайлсан хэрэгт буруутгаж байсан билээ.

Эх сурвалж: The Verge

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 472 санал өгсөн байна.

Дээшээ