Өнгөрсөн сарын 25-нд “976+” уран зургийн галерейд нэгэн зураачийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт боллоо. Түүний нэрийг Ц.Баттөр гэдэг. Тэрбээр одоогоор чөлөөт уран бүтээлч мөн СУИС-ийн уран зургийн багшаар ажилладаг. Хэр баргийн зүйлд тайван ханддаг, үг дуу цөөнтэй түүний зурсан зураг харин ихийг ярихуйц харагдаж байлаа. “Энгүй” уран бүтээлийн үзэсгэлэнгээс бэлдсэн ярилцлагаа хүргэж байна.
-Дөрөв дэх үзэсгэлэнгээ нээсэнд баяр хүргэе. Хэзээнээс зураг зурж эхэлсэн бэ?
-Ирсэнд баярлалаа. Би анх 6, 7 настайдаа сургуульд орохоосоо өмнө жижиг зүйлс зураад, хүүхэлдэйн киноны баатрыг харж байгаад, өөрөө зохиож янз янзаар зурдаг байсан. Дөрөвдүгээр ангид байхад ээж маань намайг хүүхдийн ордны зургийн дугуйланд явуулсан юм. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл уран зурагтай ажил, амьдралаа холбосон доо.
-Та үзэсгэлэнгээ гаднын галерейд гаргаж байсан уу?
-Олон улсад бие даасан үзэсгэлэн гаргаж байгаагүй, ганц нэг зургаа илгээж байсан удаатай.
-Зураачид зурагтаа өөрийг нь төлөөлөх утга агуулга шингээсэн байдаг шүү дээ. Винсент Ван Гогийн өвөрмөц сэтгэлгээ, Фрида Калогийн өөрийн хөрөг зургаараа амьдралыг хэрхэн илэрхийлдэг гэдэг ч юм уу. Таны хувьд та зурагтаа юуг шингээж өгдөг вэ?
-Би ихэвчлэн хар бараан өнгө ашигладаг. Харанхуй дундаас гэрэлтэх, бараан бүрэнхий өнгөөр зурах дуртай. Өнөөдрийн үзэсгэлэнг хальт хараад өнгөрөхөд монгол эмэгтэй, хатдын зураг байгаа хэдий ч сайн ажиглавал мөн л бараан өнгөө хэрэглэсэн.
-Зургийн санаагаа юунаас олдог вэ? Энэ үзэсгэлэнд монгол эмэгтэйн шинжийг хадгалсан байна шүү дээ. Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүний нарийн хэсгүүдийг яаж зурсан бэ?
-Харанхуйгаас тодорч гарсан сүнслэг байдлаас онгод авдаг. Энэ удаагийн үзэсгэлэнгээ зөвхөн эмэгтэйчүүдэд зориулаад нарийвчлан зуръя гэж бодсон.
-Зургийн санаагаа удаан хугацаанд бодож суудаг уу, эсвэл гэнэт л санаа орж ирээд тэр дор нь зурчихдаг уу?
-Зарим зураач онгод нь гэнэт л орж, хэзээ ч хамаагүй зурчихдаг гэлцдэг. Би бодохдоо хүн ямар нэг зүйлийг олон удаа давтаж байж л түүнийгээ сайн хийдэг болно. Тэгэхээс зарим зураач онгодоо оруулах гэж байна гээд архи уугаад суучихдаг. Байнга өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй, тэгэхгүй авьяас билэгтэй болохоо хүлээгээд суувал хүн зэвэрчихнэ. Тэглээ гээд амжилт ирэхгүй.
-Зургаа зурсны дараа нэрээ хэрхэн бодож олдог вэ. Содон нэрс ажиглагдаж байна.
-Зургаа зурах явцад байнга тэр бүтээлийнхээ талаар боддог. Тэр бодол дундаасаа нэрээ олно доо. Зургийн скизийг гаргах явцдаа агуулга, утга санаа, ямар үед өрнөх үйл явдал гээд л олон талын танин мэдэхүйн мэдээллийг цуглуулдаг
-Хэдэн жилийн хугацаанд эдгээр зургийг дуусгасан бэ?
-Ихэнхийг нь энэ онд зурсан. Гурван зураг нь 2017 оных.
-Соёл урлагийн их сургуульд багшилдаг гэсэн үү?
-Тийм, би уран зургийн багш. Эхний төгсөгчдөө 2015 онд, энэ жил удаах төгсөгчдөө өлгийдөн авсан. Амжилттай, сайн зураачдыг бэлтгэсэн.
-Таныг эхнэрээ натур болгодог гэж сонссон, энэ тухайд?
-Яг ч байнга биш, хүний хөрөг зураад санаснаар болохгүй үед, нарийн хэсгүүдийг харах үед хамгийн дотно хүнээ суулгаад зурдаг даа. Ганц зураг зурах гэж гаднаас хүн дуудаад алив та миний натур болооч гэлтэй нь биш, ойрын хүн, эхнэрээсээ л туслалцаа авдаг.
-Эхнэр тань таны энэ ажлыг хэрхэн хүлээж авдаг, хэр дэмждэг вэ?
-Маш сайн дэмждэг. Уран бүтээлч хүнийг дэмжих гэр бүлийн хүнтэй болох нь тухайн хүнийг амжилтад хүргэх гол түлхүүр. Тэр талаараа би өөрийгөө их азтайд тооцдог. Эхнэр маань намайг уран бүтээлч талаас нь маш их дэмждэг. “Энэ зургийг хэдэн төгрөгөөр зараад, дараа нь юу байж болох вэ” гэх сэтгэлгээ түүнд минь ер байхгүй.
Ингээд бид түүний гэргий н.Өлзийгэрэлтэй ярилцсан юм.
-Таны нөхөр ажлаа хийх үедээ таныг натураа болгодог юм байна. Ажил нь төвөгтэй санагддаг уу?
-Ер тэгж санагддаггүй. Нөхөр маань зургаа зурахдаа түүнээсээ маш их сэтгэл ханамж авдаг. Түүнийг нь хараад суух надад маш таатай байдаг.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Би хувцас зохион бүтээгч. Бид Соёл урлагийн их сургуулийн харьяа Дүрслэх дизайн урлагийн сургуульд багшилдаг. Гэрээсээ хамт гараад л орой хамт ирдэг.
-Цаашдаа та хоёр хийхээр төлөвлөсөн зүйлсээсээ хуваалцаач?
-Бид өөр мэргэжилтэй. Тиймээс хамтарч ажиллах зүйл байхгүй, харин Ц.Баттөр маань ямар нэг санаа хэлбэл би түүнийг нь дэмжих, хувцсыг нь оёж өгөх гээд л өөрийнхөө хийж чадах чинээгээр туслахыг хичээдэг. Ямар ч үед нөхрөө дэмжихийг хүснэ.
-Биднийг урьж өөрийнхөө сонирхолтой ертөнцөөр аялуулсанд маш их баярлалаа, цаашдын ажилд нь амжилт, ар гэрт нь аз жаргалыг хүсэн ерөөе.
-Ирсэнд баярлалаа, баяртай.
Үзэсгэлэн энэ сарын 15-ыг дуустал “976+” уран зургийн галерейд тавигдах юм.