ФОТО: “Дээлтэй Монгол наадам” 13 дахь жилдээ боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-07-10 19:00 GMT+8

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран 13 дах жилдээ “Дээлтэй Монгол” наадмыг Их жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. 

Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн хугацаанд Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж ирсэн юм.

Энэ жилийн хувьд ОХУ-ын Буриад улсаас, БНХАУ-ын ӨМӨЗО-оос төлөөллүүд "Дээлтэй Монгол" наадамд ирж оролцож байгаагаараа онцлог байлаа. Наадмын үеэр шилдэг үндэсний хувцастай дүүрэг, байгууллага, гэр бүл, хүүхэд мөн шилдэг үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй, гадаад жуулчныг тус тус шалгаруулсан юм. 

“Дээлтэй Монгол” наадмын баярын жагсаалд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Багахангай, Налайх дүүргүүд, “Монголын Сурын холбоо”, “Гэрлэх ёслолын ордон” зэрэг албан байгууллагууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос, Дээд Монголын төлөөлөл болон иргэд, олон нийт  оролцож, Монгол үндэсний хувцас болох дээлний олон янзын загвар, донж маяг, хаад хатдын  дээл гоёлоос эхлээд  бөө зайрангийн хувцас хуяг, морьтон монголчуудын хувцаслалтыг илэрхийллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 467 санал өгсөн байна.

Дээшээ