Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүй долоон худагт эхэллээ.
Өнөөдөр хурдан хязаалан, шүдлэнгийн уралдаан болсон. Шүдлэн насны морьдын уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул "Монмасло" ХХК-ийн уяач Ганзоригийн Ганбаярын хар үрээ түрүүлсэн.
Уясан морь нь төрийн их наадамд түрүүлсэн уяач Г.Ганбаяраас сэтгэгдлийг нь сонсоход "Үрээ минь сайхан уралдлаа. Энэ бол манай хамт олны амжилт, олон жил морь уясан аавын минь гавьяа юм. Маргааш, нөгөөдөр их нас, даагаа уралдуулна. Наадамчин олон та бүхэн минь сайхан наадаарай" гэв.
Шүдлэн насны морьд барианд дөхөн ирэх үед бусдаасаа хол тасархай түрүүлж явсан зээрд халзан үрээ баруун тийш хадуурч бүдрэн унасан юм. Гэвч унаач хүү, хурдан үрээ шандас заан босож гүйцэгдсэн морьдыг дайран айргийн гурваар хурдалсан билээ.
Айргийн гуравт хурдалсан зээрд халзан үрээний уяач Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Гончигийн Баттулга “Үрээ минь өнгөрсөн жил Булган аймгийн 80 жилийн ойн уралдаанд зургаад хурдалсан. Тэгэхэд л ер нь сайн байгаа юм байна гэж бодсон доо. Жагаа ахдаа, уяаныхаа хамт олондоо, ялангуяа гардаж уясан Даваадалай дүүдээ маш их баярлалаа. Дэмжиж тусалсан ард түмний минь босоо хийморь үргэлж тэтгэж байх болтугай” хэмээн ерөөлөө.