Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо.
Өчигдөр шүдлэн насны морьд барианд дөхөх үед бусдаасаа хол тасархай түрүүлж явсан зээрд халзан үрээ баруун тийш хадуурч бүдрэн унасан юм. Гэвч унаач хүү, хурдан үрээ шандас заан босож, гүйцэгдсэн морьдыг дайран айргийн гурваар хурдалсан билээ.
Айргийн гуравт орсон унаач 13 настай Ц.Баярбат "Бариа дөхөх үед уяа руу ханарахаар нь татсан чинь бүдэрчихлээ. Үрээ маань дандаа л үзүүр дээр ханараад байдаг юм. Энэ морио жил гаруй унаж байна. Маргааш (өнөөдөр) дахиад уралдана. Би дөрөв дэх жилдээ хурдан морь унаж байна" гэв.
Түүнээс бэртэж гэмтсэн эсэх, түрүү байранд орох боломжоо алдсанд харамсаж байгаа эсэхийг нь асуухад “Гайгүй ээ, дахиад уралдаан байна” хэмээн хэвлүүхэн хариулна лээ.