Цэвэрхэн наадахыг уриалан, ил хаясан хогийг түүж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-11 13:00 GMT+8

"Цэвэрхэн наадацгаая" аяны хүрээнд Хүй долоон худагт сайн дурын 70 оюутан, сурагчид хогоо ил задгай хаяхгүй байхыг уриалж, хаясан хогийг түүж байна.

Тэд цэвэрхэн наадацгаая, хандлагаа өөрчлөе хэмээн уриа хэлж буй бөгөөд өнөөдрөөс тав хоногийн турш ажиллах юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Хандлагаа өөрчилье" багц ажлын хүрээнд наадамчин олныг дэлхийд ганцхан Монгол наадмаараа хоггүй цэвэрхэн наадахыг уриалах, байгаль орчиндоо хог үлдээлгүй аялж зугаалахыг сануулах, иргэдийн байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх зорилгоор "Цэвэрхэн наадацгаая" аяныг зохион байгуулж байгаа юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 470 санал өгсөн байна.

Дээшээ