Хуушуурны 90 кг муудсан махыг устгажээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-07-11 15:00 GMT+8

Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 цэг ажиллаж байна.

НМХГ-аас нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт байнгын хяналт шалгалт хийж байна.

Өнөөдөр 13:00 цагийн байдлаар зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 15 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, 2 аж ахуйн нэгжийн 90 кг муудсан махыг устгаж, 0.0035мм-ээс доош нимгэн 1200 ширхэг гялгар уутыг хураан авчээ. Мөн хуушуур хийхээр бэлдсэн 76 махны дээж, худалдан борлуулж байгаа айрагны 21 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.

НМХГ-ын 38 хяналтын чиглэлийн 400 улсын байцаагч болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна. 

Мэргэжлийн хяналтын газраас гарал үүсэл тодорхойгүй ил задгай гар дээрээс худалдан борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг наадамчин олонд анхаарууллаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 466 санал өгсөн байна.

Дээшээ