Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбайд зочилж, дуут сум харвалаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-11 17:03 GMT+8

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлснийхээ дараа сурын талбайд зочилж, цэц мэргэнээ сорьж буй харваачид, наадамчин олонтой мэндчиллээ.

Мөн эртний сайхан уламжлалын дагуу дуут сумаар харваж, Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлэв.

Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Наадамчин олондоо сурын талбайгаас дахин мэндчилж байна. Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Уламжлал ёсоор сурын талбай дээр ирж сум тавихдаа их догдоллоо” гэсэн юм.

 

Дараа нь Ерөнхийлөгч сурын талбайгаар зочилж, дуут сум харвасныхаа дараа шагайн асраар зочилж харваач, наадамчин олонтой мэндчиллээ. Мөн Төрийн тэргүүн шагайн асарт зочлох үеэрээ уламжлалын дагуу есөн тохой зайнаас шагай харваж, наадамчин олонд хүндэтгэл үзүүллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 469 санал өгсөн байна.

Дээшээ