Төв Цэнгэлдэхэд “Цэвэрхэн наадацгаая” аяныг өрнүүлж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-07-11 17:40 GMT+8

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд оюутан залуус наадамчин олныг цэвэрхэн наадахыг уриалсан “Цэвэрхэн наадацгаая" аяныг өрнүүлж байна. Уг аяны хүрээнд сайн дурын оюутан, сурагчид иргэдийг хогоо ил задгай хаяхгүй байхыг уриалж, хаясан хогийг нь түүж байв. Мөн зарим хэсэг нь “Хандлагаа өөрчилье. Цэвэрхэн наадацгаая” гэсэн самбарыг барин стадионыг тойрон алхаж байлаа.

Энэ жил Төв Цэнгэлдэхэд хогийн савыг 15 метр тутамд байрлуулж, “шил лааз” “хуванцар, гялгар уут” “цаас” хэмээн ангилжээ. Өнгөрсөн жилийг бодвол иргэд, наадамчин олон маань хогоо хаа сайгүй, замбараагүй хаяхгүй, соёлжиж төлөвшсөн байгаа нь ажиглагдав.

Байгаль орчин, аялал жуулчлалын наадамчин олныг дэлхийд ганцхан Монгол наадмаараа хоггүй цэвэрхэн наадахыг уриалах, байгаль орчиндоо хог үлдээлгүй аялж зугаалахыг сануулах, иргэдийн байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх зорилгоор "Цэвэрхэн наадацгаая" аяныг зохион байгуулж байгаа юм. Аян таван хоног үргэлжилнэ.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 469 санал өгсөн байна.

Дээшээ