Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 хүүхэд төөрчээ. Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Мандах “Одоогийн байдлаар 12 хүүхэд төөрч бүртгэгдсэнээс 11-ийг нь эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн. Нэг хүүхдийн эцэг эх тодорхойгүй. Эцэг эхчүүд ихэвчлэн хуушууранд дугаарлаж байгаад хүүхдээ алдаж байна” гэв.
3 настайгаас 10 насны хүүхдүүд төөрсөн ба бүгд бугуйвчгүй байсан аж. Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр 1000 гаруй хүүхдэд бугуйвч зүүж өгөөд байна гэж мэдээллээ.
Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Энхбаясгалан “Хүүхэд төөрсөн тохиолдолд эргүүлээр ажиллаж буй цагдаагийн алба хаагчдаас гадна иргэд мэдээлэл өгч, авчирч өгч байгаа нь сайшаалтай. Бид төөрсөн хүүхдийн эцэг эхийг хайж байх үеэр хүүхдийг саатуулах, сэтгэл зүйгээр дэмжих үйлчилгээ үзүүлж байна” хэмээв.
Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийг түр хамгаалах байр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганаас чанх урагш байрлаж байна. Харин Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн түр хамгаалах байр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 10-р хаалганы харалдаа байрлаж байгаа юм.