Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнгөлөг боллоо. Энэ жилийн Үндэсний сур гурван өдөр (07.10-12), шагай харваа хоёр өдөр (07.11-12) үргэлжилсэн бөгөөд Урианхай болон Буриад сурын харваа долоодугаар сарын 6, 7-нд болсон юм.
УРИАНХАЙ СУР
Энэ жилийн Урианхай сурын харваад 16 улсын мэргэн, 66 спортын мастер, 24 спортын дэд мастер нийт 178 харваач оролцов. Нийт 178 тамирчин тус бүр 10 удаа босож, 3 сум тавих буюу нийт 30 сум тавьсны дараа тэмцээний ялагч тодорсон юм. Харваачид дөрөв дөрвөөрөө таван зурхайд ээлжлэн харваж, самбарын тав, ерөнхий нэг шүүгч шүүлээ.
Урианхай сурын харвааны тэргүүлэгчдийн гишүүн, Урианхай сурын спортын мастер Б.Цогттөмөр “Урианхай сураар баяр наадмынхаа харвааг эхэлдэг бөгөөд “өвөг сур” гэж нэрлэж заншсан. Зуны аагим халуун, өвлийн тэсгэм хүйтэнд ч харвадаг тус төрөлд зөвхөн эрчүүд оролцдогоороо онцлог юм. Ер нь 18 нас хүрсэн нумаа татаж чадаж л байвал урианхай сурд орох боломжтой” хэмээн ярьсан юм.
Энэ жилийн Урианхай сурд Ховд аймаг, Мөнххайрхан сумын харъяат, аймгийн ЗДТГ, "Гигант" хүнсний сүлжээ дэлгүүр, "Гүрт богд" ХХК-ийн харваач улсын мэргэн, спортын мастер Ц.Батзориг түрүүллээ. Ц.Батзориг мэргэн нь хоёр дахь удаагаа түрүүлж Урианхай сурын хошой мэргэн болж байгаа бөгөөд 30 сумнаас 30 оносон дээд амжилт эзэмшдэг билээ. Хоёрдугаар байранд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат спортын мастер, аймгийн мэргэн Т.Одгэрэл удаалж, түүний араас Дорнод аймгийн Сэргэлэн сумын харъяат шинээр спортын мастер цолны болзол хангасан З.Ариунбат байр эзлэв.
Дөрөвдүгээр байранд Завхан аймгийн Тэс сумын харъяат улсын мэргэн Батхуягийн Хатансайхан орсон бол тавдугаар байранд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харъяат спортын мастер Б.Батбаатар цэц булаалдлаа.
БУРИАД СУР
Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваад нийт 205 харваач цэц мэргэнээ сорьсноос спортын мастер 1, спортын дэд мастер 7 төрөв.
Буриад сурын эрэгтэйчүүдийн төрөлд байр эзэлсэн харваачид:
Тэргүүн байрт: Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний “Алдар спорт” хороо, Батлан хамгаалахын их сургууль, “Жем Интернэйшл” ХХК-ийн харваач, Буриад сурын улсын мэргэн Нармандахын Алтантулга - 61/7 оноо
Хоёрдугаар байрт: Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул, “Цамбагарав өгөөж” ХХК-ийн харваач_ Буриад сурын спортын мастер Заграагийн Нямсүрэн - 61/5 оноо
Гуравдугаар байрт: Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний “Алдар спорт” хороо, “Жем Интернэйшл” ХХК, “Монголын мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн харваач Хайдавын Хүрэлтуяа - 60/7 оноо
Дөрөвдүгээр байрт: Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Алтандуулга баг, “Тус дор” ХХК-ийн харваач, Буриад сурын спортын мастер Банзрагчийн Пүрэвсүрэн - 59/9 оноо
Тавдугаар байрт: Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, Орхон аймаг, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, “Хангарьд” спорт хорооны харваач, Буриад сурын улсын мэргэн Нямсүрэнгийн Өлзийхутаг – 58/1 оноо
Буриад сурын эмэгтэйчүүдийн төрөлд байр эзэлсэн харваачид:
Тэргүүн байрт: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын Эрүүл мэндийн төв, Монгол харвааны “Мондэ” багийн харваач, Буриад сурын спортын мастер Чагнаадаржийн Гандаваа – 59/9 оноо
Хоёрдугаар байрт: Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Хан-Уул дүүрэг, “Петровис” компанийн харваач, Буриад сурын спортын мастер Дашцогзолын Эрдэнэтуяа - 57/7 оноо
Гуравдугаар байрт: Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Буриад сурын улсын мэргэн Эрдэнэбилэгийн Оюунжаргал – 57/3 оноо
Дөрөвдүгээр байрт: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Нийслэлийн 52-р сургууль, Монгол харвааны “Мондэ” багийн харваач, Буриад сурын спортын мастер Бадам-Очирын Пунсалдулам – 54/5 оноо
Тавдугаар байрт: Улаанбаатар хотын уугуул, Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хороо, Хан-Уул дүүрэг, “Петровис” компани, “Очирваань” клубийн харваач Юрагийн Мөнхчимэг – 53/6 оноо
Буриад сурын эрэгтэйчүүдийн төрөлд гуравдугаар байр эзэлсэн Х.Хүрэлтуяа спортын мастер цолны болзол хангасан бол спортын дэд мастер цолны болзлыг
- Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул, “Зуу мэргэн” холбооны харваач Очиржавын Дашням - 54/ оноогоор
- Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Зэвсэгт хүчний 327-р ангийн харваач Мэлсийн Бат-Орших - 54/4 оноогоор
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, “Петровис” багийн харваач Машбатын Зоригт 56/1 оноогоор
- Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Лувсангүрийн Энхбат – 54/3 оноогоор
- Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, “Хасар мэргэн” клубийн харваач Гомбын Зулбадрах - 54/4 оноогоор
- Ховд аймгийн Мөнхайрхан сумын уугуул Шилэгийн Баянмөнх – 54/7 оноогоор
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, “Петровис” багийн харваач Жамьянсүрэнгийн Эрдэнэбилэг – 54/3 оноогоор тус тус хангажээ.
ҮНДЭСНИЙ СУР
Энэ жилийн үндэсний сур харваад 530 харваач оролцож буй ба харваачдыг чансааны эрэмбээр нь бүртгэсэн аж.
Үндэсний сур харваанд:
- Монгол улсын дархан мэргэн 3
- Монгол улсын даяар дурсагдах мэргэн 2
- Монгол улсын даяан мэргэн 6
- Монгол улсын мэргэн 16 оролцож байна
Ихэвчлэн улсын гарамгай харваач, улсын хурц харваач, спортын мастер, спортын дэд мастерууд буйгаас гадна 61 залуу харваач оролцож байгаа аж.
Нийт эрэгтэй 360, эмэгтэй 180 харваач оролцож цэц мэргэнээ сорьж байна.
Монголын үндэсний харваачдын холбооны тэргүүлэгч гишүүн спортын мастер, ерөнхий шүүгч Б.Нямбаяр “Нэг хүн нэг босохдоо 4 сум харвадаг ба ээлж дараагаараа нийт 10 удаа босож харвасны эцэст 40 сум тавина. Ингээд хасаа, хана сур харваа дууссаны дараа хамгийн их оноо цуглуулснаар нь түрүү байрыг шалгаруулна” гэв.
Үндэсний сур харвааны эрэгтэйчүүдийн төрөлд:
Гурван өдрийн турш үргэлжилсэн сур харваанаас 2 улсын мэргэн, 2 гоц мэргэн тодров.
Төв аймгийн Зуунмод сумын уугуул, “Зуун мэргэн” холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Э.Цогтбаяр 40 сумнаас 39 оносноор улсын мэргэн цолны болзол хангалаа.
Түүний араас Э.Ганчулуун 40 сумнаас 38 онон “гарамгай мэргэн” цол хүртсэн бол гуравдугаар байранд Ховд аймгийн “ГүртБогд” ХХК-ийн харваач, аймгийн мэргэн Д.Чулуунбат монгол улсын “гоц харваач” цол хүртлээ.

- Нэгдүгээр байранд Дундговь аймгийн уугуул, “Цахиур” багийн харваач аймгийн мэргэн, спортын мастер Ө.Хатанболор 40 сумаас 37 оносноор түрүүлж "Монгол улсын мэргэн" болов.
- Хоёрдугаар байранд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, 52-р сургууль, “Мондэ” багийн харваач улсын мэргэн Б.Пунсалдулам 40 сумаас 36 онон тодорлоо.
- Харин гуравдугаар байранд Булган аймгийн уугуул, Хан-Уул дүүрэг, “Петровис” багийн харваач аймгийн мэргэн Б.Баярцэцэг орж “гоц мэргэн” цолны болзол хангалаа.
ШАГАЙ ХАРВАА
Энэ жил ахмад болон насанд хүрэгчдийн ангилалд нийт 97 багийн 800 орчим харваачид оролцож байна. Тэр дундаа ахмадын 13, насанд хүрэгчдийн 84 баг байгаа юм.
Зохион байгуулах комиссын гишүүн, монгол улсын гарамгай мэргэн Б.Бат-Эрдэнэ “Жилээс жилд баг, харваачид идэвхтэй оролцож, өрсөлдөөн үзүүлж байна. Ихэвчлэн улс, аймгийн цолтой бөхчүүд оролцдог. Энэ жил улс, аймгийн цолтой 370 гаруй харваач оролцож байна” гэв.
Гурван өдөр үргэлжилсэн шагайн харвааны шигшээ наймд:
- УБТЗ-ын Л.Болд ахлагчтай “УБТЗ” баг
- АПУ ХХК-ийн С.Ямааранз ахлагчтай “АПУ-Алдар” баг
- Өмнөговь амгийн Б.Түвшинбаяр ахлагчтай “Өмнөновь” баг
- Төв аймгийн Ц.Энхбат ахлагчтай “Хийморь” баг
- Дорноговь аймгийн Ш.Отгонбаяр ахлагчтай “Болд төмөр ёроо гол ХХК” баг
- Баянхонгор аймгийн Э.Машбат ахлагчтай “Харч-Өөл” баг
- Өвөрхангай аймгийн Л.Ганбат ахлагчтай “Алтай-Аргай” баг
- Дорноговь аймгийн Л.Алтангэрэл ахлагчтай “ЗДТГ” баг тус тус шалгарч, байр эзлэв.
Харин Ахмадын шагай харваанд:
- Тэргүүн байранд Хэнтий аймгийн Ж.Бүрнээ ахлагчтай баг
- Дэд байранд Сэлэнгэ аймгийн Д.Пүрэв ахлагчтай баг
- Хүрэл медал буюу гуравдугаар байранд Дорноговь аймгийн Ч.Гомбо ахлагчтай баг
- Дөрөвдүгээр байранд Дундговь аймгийн Г.Тулга ахлагчтай баг тус тус байр эзлэв.
Ийнхүү монгол түмний их баяр наадам сайхан болж өнгөрлөө.