Хүй долоон худагийг чиглэсэн хөдөлгөөнийг нэг чигт оруулна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-12 07:31 GMT+8

Өнөөдөр соёолон морины уралдаан болно. Уралдаан эхлэх үед хүй долоо худгийг чиглэсэн замын ачаалал нэмэгддэг учир цаг үеийн нөхцөл байдалд тохируулж Тээврийн цагдаагийн албанаас  хөдөлгөөний урсгалыг нэг чигт оруулахаар боллоо.

Соёолон морьдыг өглөө 08 цагаас шүдэлж эхлэх бөгөөд 09 цаг 30 минутанд гарааны зурхай руу хөдлөх юм байна. Иймд жолооч та бүхэн урсгал сөрөх, хайс хашлага мөргөх,  хурд хэтрүүлэх  зэрэг зөрчлийг гаргахгүй байхыг анхааруулж байна.

Мөн

  • Аль болох ачаалал ихтэй замыг сонгохгүй байх: 7 буудал, зуслан, лагараас хүй 7 худаг зорих иргэд Гүнтийн даваа-61 гарам- хүй 7 худаг, Офицеруудын ордон болон хотын зүүн талаас хүй 7 буудлыг зорих иргэд Баянзүрхийн товчоо-Дүнжингаравын зам буюу уулын зам-Наадамчдын гудамж буюу яармагийн зам-Сонсголонгийн гүүр- товчооны зам гэсэн маршрутаар
  • Амгалан-аас Давааны өртөө хүртэл Рейлбусын өглөө 6 цагаас эхлэн аялана
  • Жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж явах
  • Зогсоолын зөвшөөрлийн дагуух маршрутаар замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны 700 гаруй алба хаагчид болон ХСИС-ийн 70 сонсогч нийслэл болон Хүй долоо худагт Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалалт зохион байгуулан ажиллаж байна гэж ТЦА-аас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 469 санал өгсөн байна.

Дээшээ