“Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн эхлэхгүй үзэгчдийг бухимдуулж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-11 22:15 GMT+8

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 11, 12-нд 21:00 цагт “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Сүхбаатарын талбайд болохоор зарлагдсан.

21.00 цагт эхлэхээр зарласан уг цэнгүүн 22.00 цаг болсон ч эхлэхгүй үзэгчдийг бухимдуулж байна. 21.50 цагийн орчимд хэдэн хүн гарч ирж гэрэл шалгаснаас өөрөөр ямар нэг зүйл болохгүй байгаа тул үзэгчид бухимдан эхлэхийг хүсэж орилсоор байгаа юм. Харин гаднын жуулчид байн байн цагаа харж толгой сэгсэрсээр байна.

Тоглолтыг хүлээсэн иргэд дүүрэн байгаа учраас тоглолт юуны учраас саатсан талаар лавлахаар тус газар руу утас цохисон ч хариу өгсөнгүй.

Тус тоглолтыг Нийслэлийн соёл урлагийн газар хариуцан ажиллаж байгаа бөгөөд цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон билээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 469 санал өгсөн байна.

Дээшээ