Аагим халуун байх тул наршилтаас сэргийлээрэй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-12 07:28 GMT+8

Энэ сарын 12, 13-нд баруун аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, төв, говь болон зүүн аймгуудын зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байх тул наршилт, үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.  

Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Борооны өмнө салхи түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  15-20 градус, Их нууруудын хотгор болон Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, говь тал, хээрийн бүс нутгаар 31-36 Улаанбаатар хотод үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 28-30 градус дулаан байна.

Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 468 санал өгсөн байна.

Дээшээ