Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд газар газрын 155 хүлэг шандасаа сорилоо.
Ингээд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, нийслэлийн харьяат Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд Төрийн наадамд торгон жолоогоо өргүүллээ. Зээрд үрээг 120 дугаартай, 12 настай Отгонбаярын Өсөхбаяр хүү унаж, хурдлууллаа.
Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач, Сэрээтэрийн Баярсайханы бор халиун хурдаллаа. Энэ үрээг 210 дугаартай, 9 настай Пүрэвсүрэнгийн Пүрэвбат хүү унажээ.
Айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уяач Чинбатын Махбалын хүрэн үрээ хурдалсан бөгөөд 345 дугаартай, 11 настай Наранбаатарын Отгонболд унаж хурдлууллаа.
Айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харьяат Сандагийн Нямжавын сартай хээр хурдалсан байна. Сартай хээрийг 109 дугаартай, 9 настай Базаррагчаагийн Бат-Оргил хүү унажээ.
Айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Цогт-Очирын Дамдинядамын цоохор тус тус хурдаллаа. Цоохор үрээг 808 дугаартай Баттөрийн Төрболд унаж хурдлуулжээ.
Хамгийн олон үзэгчийн шимтэн сонирхдог хурдан соёолонгийн уралдах зай 22 км. Бүртгүүлсэн соёолонгуудаас 155 нь гарааны зурхай руу хөдөлжээ. 40 гаруй соёолон шүдэлгээн дээр хасагдсан талаар мэдээллээ.