РАЛЛИ: Тусгай зайн уралдаанд тэргүүлэгчид

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-07-12 15:55 GMT+8

Тав дахь тусгай зайн уралдааны ялагчийн нэр хэнийг ч гайхсангүй. “Торгоны зам” раллийн тэргүүн шагнал Цагаан барсын төлөө Катарын тамирчин Нассер Аль-Аттия уралдаанаа үргэлжлүүлсээр явна.  

Харин энэ өдрийн уралдааны хоёр дахь шагналтан нь Францын тамирчин Матьё Серрадори байсан нь олныг алмайруулав. Тэрбээр шинэ Century CR6 хөлөглөөд зохих хурдаа авч огт чадахгүй байсан билээ. Гэтэл өнөөдөр түүний од гийж, хүссэнээрээ хурдалж чадсанаар Аль-Аттиягаас гурван минутын дараа хоёрдугаар байранд орж ирэв. Франц эрийн нийт таван үе шатны уралдааны дүн нь ерөнхий дүнгээр тэргүүлж яваа 10 хүнээс зургаан минутын хоцрогдолтой байгаа юм.

Раллийн тавдугаар үе шатны уралдааны барианд Эрик ван Лун, Денис Кротовнар гурав ба дөрөвдүгээрт орж ирэв. Оросын тамирчин Кротов энэ удаа зургадугаар байранд орсон Жером Пелищегээс 2,5 минутаар өрссөн бол гуравдугаар байранд ороход түүнд гурван минут дутжээ.

Эцсийн бүлэгт Т3 төрөлд Оросын тамирчин Сергей Карякиндахин ялж, хоёрдугаар байрыг Америкийн тамирчин Остин Джонсэзлэв. Харин Т2 төрөлд Японы Акира Миура шилдгээр тодорч, Оросын тамирчин Александр Зайцевхоёрдугаар байранд орсон юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 536 санал өгсөн байна.

Дээшээ